1.maladie mentale

29 2 0
                                        

E

Цав цагаахан тааз, цагаан бүтээлэгтэй ор хѳнжил, хуучны орос айлд л харагддаг байсан болов уу гэмээр дуу орсон тѳмѳр ор, хааяахан салхинд намирах цагаан хѳшиг. Энэ бүгд нийлээд хамгийн амар тайван орон зайг бүтээдэг юм. Ямар ч элдэв чимэглэл , сонин содон зүйлгүй . Үнэхээр тайван. Яахав тэр хугацаа хүртэл л. Хүмүүсийн хэлдгээр намайг эрүүл ухаанаа алдах хүртэл энэ тайван байдал үргэлжилдэг гэх үү дээ.

Би эрүүл ухаанаа алддаг юм биш. Зүгээр л тэдний хүсэн хүлээсэн шиг зан ааш үйлдэл гаргаж , тэдний зарчимд нийцэж байж чадаагүй болохоор л муусайн хүн нэртэй адгууснаас ч долоон дор амьтад намайг эн авч ирээд хорьчихсон . Тэдний хувьд би аль эрт үхсэн. Тэдний хувьд тэр нь дээр байсан болохоор. Тэд гэж хэн бэ гэж үү? Тэд бо-

Сувилагч: За Сара, хоёулаа тариагаа хийлгэх үү дээ?

Яг л нэгэн хэвийн байдгаараа л сувилагч эм тариагаа зѳѳдѳг жижиг түрдэг тэргээ түрсээр орж ирнэ. Нѳгѳѳ л бодлыг минь тасалдгаараа таслаад!

Би: Би Сара биш! Иньби ! Иньби! Иньби гэж байна!

Сувилагч: За Иньби, тариагаа хийлгэцгээе. Эгч нь чамд ийм хѳѳрхѳн ганц эвэрт авчирсан байхад?

Хараал ид, Ямар үхсний чинь ганц эвэрт!

Би: Наад тариагаа холдуул гэж байна шүү! Би эрүүл ! Намайг эндээсээ гарга! Гаргаач! Би эрүүл! Би э..э..эр..үү...

Ийнхүү намайг тэнхээ мэдэн хашгичиж орилж байх зуур 2 эрэгтэй сувилагч орж ирж тал талаас минь барьж байж нойрсуулах тариа хийж, би унтчихсан юм.

* * * * * *

S

Харин одоо жаахан эрүүл ухаанаар сэтгэе!
Яг үнэндээ байна шүү дээ? Би чинь эрүүл хүүхэд байхгүй юу?

Гэтэл эд нар итгэдэггүй юм . Манай ах эгч нар хичнээн үнэнч бас сайхан сэтгэлтэй хүмүүс билээ дээ? Намайг тэр муухай ах эгч нар энд авчирахад намайг энд ганцаардана гэсэндээ надтай хамт энд хүртэл ирсэн байхад . Хэдий хѳѳрхѳн найзууд, аав ээж маань байгаа ч гэсэн энэ их уйтгартай газар. Гоё тоглоом ч байхгүй. Бүр толь хүртэл байхгүй гээд бод доо. Гэхдээ . . . Гэхдээ . . .

Зохиогчийн талаас

Хунжүг тайвшруулах тариа хийлгэн унтсан хойгуур Пак эмч түүний ѳрѳѳнд орж ирэн орных нь хажууд байх сандал дээр суун түүнийг ширтэнэ. Хэдий үргэлж гал цогтой , аз жаргал цацруулж буй мэт гэрэлтэн явдаг ч түүний нүд одоо юу ч илэрхийлэхгүй болтлоо хоосорчээ.

Яагаад?

The Diary Of PsychopathicCerita yang bikin terobses. Temukan sekarang