Амнаас минь гарсан үг энэ л байв.
Тэдний энэ зургаас ямар аз жаргалтай байсан нь үнэхээр элт.

Гэсэн ч нэг гар танил санагдах төдийд толгой өвдөн бодол санаа орж гарна.Өнөөх гарыг ахин харвал яах аргагүй аавыг минь 8н настай байхад авч явсан залуугийн гар.Нүдэндээ ч итгэж чадахгүй ахин дахин хараад хэсэг зуур бодол болон зогсвол урдны зүйлс тодхон санагдлаа.

"-Миний аавыг тавиач!

-Ямар яршигтай новшнууд вэ!

-Ах аа,гуйж байна,аавыг минь битгий зод л доо!битгий,

Охин гараа зогсоо зайгүй хооронд нь үрсээр тэдний гэрт дураараа аашлах 7н залуугийн өөдөөс уйлсаар аавынхаа амийг ирнэ.
Харин энэ үед залуухан бүсгүй охидоо энгэртээ тэврэн уйлахад залуус аавыг нь чирсээр гэрээс гарах гэхэд бага охин ээжээсээ холдож нэг эрэгтэйн гарнаас бариад:

-Ах аа,миний аав ямар ч буруутай байсан,үлдээчих л дээ,тэгэх үү,

-Наад гараа ав.

Залуу ууртай нь аргагүй охины атгах гарын шидлээд тэндээс хаалга саван гарлаа"

Наймхан настай байсан учраас зөвхөн тэр хүний гарыг л таних агаад царайг нь огтоо сандаггүй.

Нулимс хоёр нүдийг минь бүрхэж жаазтай зургийг доош унаган хагалчихав.Бага багаар хойш ухарсаар...Миний барьсан залуугийн гар энэ зураг дээрх гар мөн гэдэгт итгэлтэй болж...толгойгоо хөнгөхөн сэгсрээд нүдээ ч цавчиж чадсангүй.

Тэхёны өрөөнөөс гүйн гарахдаа бичиг баримт гэх өрөөнд орон эмх цэгцтэй,өрөөстэй байсан цаас хавтастай зүйлсийг бусниулж ямар нэг зүйл хайлаа.Энэ залуусд аав минь маш их хэмжээний өртэй байсан шүү дээ.Тэгэхээр өрний талаарх бичиг баримт дээр тодорхой зүйл байх ёстой.

30 гаруй минут бүгдийг орвонгоор нь эргүүлсний дараа "Со Гэр Бүл" гэх хавтасыг олоод шууд л задалж орхин хэд хэдэн хуудсыг алгасан хартал нэг өгүүлбэр шууд л гарыг минь чичиргэж орхив.

"Со гэр бүлийн өр дууссан.Ноён Со өрөө цаг тухайд нь төлж чадаагүй улмаас түүний амийг хөнөөсөн тул өрийг төлсөн гэж үзнэ"

-Ү.үгүй байлгүй дээ...

Нулимс минь зүгээр л чимээгүй урсах ба энэ бүхэнд итгэж өгөхгүй байлаа.Одоогоос 12 жилийн өмнө болсон зүйл шүү дээ.Найман настай байхад минь аавыг тэд авч явсан хэрвээ алсан бол одоогийн энэ залуус яагаад тэр үеийнхээс өөрчлөгдөөгүй байдаг билээ?

PRINCE |✔|Where stories live. Discover now