-Тэр найзыгаа алдсан болохоор галзуурч байгаа байх.

-Тэгсэн байх.

-Одоо хичээлдээ ор доо.

-Заа.

Худал хэлсэн үг,үйлдэл бүр чинь илчлэгдэх гээд ирэхээр чи ахин худал үгээр чихийг минь тагладаг.
Үнэнийг мэдэх ч гагцхүү чиний худал үгсэд итгэхийг хүснэ.

[Тэхён]

Жэксон гэх залууг машиндаа чирэн явж суулгахад:

Жэксон: Намайг буулга!

-Залуу минь,зүгээр явж байвал аминд чинь өлзийтэй шүү!

-Хараал ид!

Тэрнийг дагуулан явсаар хүн байхгүй газар ирж машинаа зогсоон:

-Юу харснаа хэл!

-Би чамд хэлэх үү!

-Надаар битгий ийм зүйл хийлгэ Жэксон!

-Чадахгүй,хэлэхгүй гэж байна!

Яршигтай юмаа.Эвээр ярих гэхээр дандаа өөрсдөө эхлэх юм!

Тэрний хүзүүнээс барьж аваад өөрийнхөө нүүрэн дээр тулган нүд рүү нь эгцэлж хараад:

-Дахиад асууя!Юу харснаа хэл!

-Чиний найз Пак Жимин тэрнийг хөнөөсөнг!

-Энэ талаар Миүд хэлэх гэж оролдвол залуу минь ар гэрээр чинь би оролдоно шүү!

Жэксон хий дэмий л шүд зуухад нь хүзүүг нь хойш шидэж тавиад:

-Чи биднийг яаж мэддэг юм!

-Алдартай шөнийн хэд хэдэн клуб,казино,хар тамхины наймаагаар гаршсан хүмүүсийг мэдэхгүй байна гэж үү!

-Тийм дээ,чиний зөв!

-Та нар шиг амьтад Миүтэй дотно болоход хэтэрхий бохир!

-Олон юм ярих хэрэггүй!Хэлснээр минь л байгаараа даа.Би сайхан ааш гаргаж байна шүү!Одоо харин буу!

-Нууцаа хадгалж болох ч нэг л өдөр эл болно.

Тэрээр үгэлсээр машинаас буухад нь араандаа хийн хурдаа нэмсээр явлаа.

Анхнаасаа Маркыг хөнөөх бодолгүй байтал ааваас нь л болж байгаа юм!

Урдны болсон зүйл бодогдон нүдээ түр зуур анив.

"10-р сарын 7-нд (Маркыг үхэхээс хоёр хоногийн өмнө)

Тэхён явсаар Маркын төрсөн эцгийнд ирлээ.

-Чи энд ямар хэргээр явж байгаа юм!

-Би танд санал тавих гэж ирлээ.

PRINCE |✔|Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ