Түүнийхээ хацрын илсээр ийн хэлэв.

Үнэндээ тэр л нүд хорсоод гэж хэлсэн болохоос биш уйлсаныг нь ямар ч хүн хараад мэдэхээр байсан. Гэтэл худлаа хэлсэн...Юу нуугаад байгааг нь мэдэх юм алга.

Удалгүй би ч нүдээ аниж,унтахаар зэхлээ.

[Өглөөний 10 цаг]

-Хичээлд нь амжилт!

-Ажлаа сайн хийгээрэй.

-Ойлголоо,баяртай

Тэхён духан дээр минь нэг үнсээд машиндаа буцан суулаа.

Өглөө заавал хүргэж өгөх гээд байсан учраас үг дуугүй түүнд зөвшөөрсөн юм.

Тэрэн рүү гараа далалчихаад сургууль руу эргэн харвал Жэксон надруу ирж байгаа үзэгдэнэ.

Нүднийхээ булангаар хойш харвал Тэхён яваагүй байлаа.

Жэксон: Чи сая Маркыг алсан алуурчинтай ирсэн тэгээд мэдээгүй юм шиг жүжиглээд байгаа юмуу!!

-Жэксон!Больж үз.Сургууль руу ороод энэ талаар ярилцая.Одоо болно.

-Тэр алсан гэж байна!!Тэр!!

-Чи чинь юугаа яриад байгаа юмбэ!

-Чиний хошуу амаа нийлүүлээд явж байгаа залуугийн чинь найз Маркыг минь хөнөөсөн ойлгож байна уу!

-Гуйя.Болиод өг!

Жэксон хоёр мөрнөөс минь чанга гэхчин атгаад:

-Надад итгэ!Маркыг хэн хөнөөсөнг би харсан!Тэрэнтэй энэ Ким Тэхён хамаатай!

-Жэксон одоо боль!гуйж байна!

Тэрээр мөрнөөс минь сэгсэрч байхад:

-Гараа ав!

Хажууд минь танил хоолой сонсогдоход харвал Тэхён зогсож байх нь тэр.

Жэксон: Яасан!Үнэнийг чинь хэлтэл галзуурах гээд байна уу!

-Гараа ав би дахиж хэлэхгүй шүү!

Тэхёны харц ширүүссэн байх агаад Жэксон инээд алдсаар мөрийг минь атгах гараа хүчтэй салган авахад биеэ суллан зогсож байсан болоод ч тэр үү,хойш унах гэж байхад Тэхён намайг тэврээд:

-Би чамтай дараа уулзах болно!Харин Миү одоо хичээлдээ орох ёстой!

-Намайг бас алах гээ юу!Тиймээ ал!Чиний чадах зүйл чинь тэр л биз дээ!

Тэхён тэвчиж байгаа нь түүний намайг барих гарын чичирч байгаагаас элт байлаа.

Тэрээр намайг ангийн үүдэнд хүргэж өгөөд:

PRINCE |✔|Dove le storie prendono vita. Scoprilo ora