-Би бүхэл бүтэн хоёр дуу дууллаа Миү?Чи үнэхээр унтах шинжгүй байна шүү?

Хэлсэн үгэнд нь инээгээд:

-Чамайг бүр 2 дуу дуулсныг ч мартчихаж.

-Битгий ингэж инээ л дээ.Би чиний энэ инээмсэглэлд галзуурах нь.

Тэрээр ийн хэлээд уруулыг минь амтлан үнсэхэд татгалзахгүйгээр зөрүүлж үнсэнэ.

Тэхён гараа бэлхүүсээр минь явуулахад нь уруулаа салгаад:

-Одоо нойр хүрж байна.

-Зальтай охин!

Инээмсэглэсээр түүний халуу төөнөх цээжинд тухлан хэвтээд нүдээ аних төдийд зүүдэндээ зочилно.

[Өглөөний 9 цаг]

Хичээлдээ явахаар бэлэн болсон ч Тэхёныг харвал сэрэх сөхөөгүй байлаа.

Түүн рүү ойртон очоод хацар дээр нь зөөлөн үнсээд:

-Би явлаа шүү.

Гэрээс гарч зуршил болсон ёсоор сургууль руу алхаж явахдаа Маркыг санав.

Харамсалтай юм.Хүнд үхэл хэлж ирдэг байсан бол хэрхэн амьд үлдэх аргаа бүгд л олох байсан байх даа.Маркын үхэл хэтэрхий харамсалтай.

Хэдхэн өдрийн өмнө танилцсан ч гэлээ Марк миний хувьд дотны нэгэн болсон байжээ.Аль хэдийн түүнийг үгүйлж байна шүү дээ.

Бодол болон явсаар сургуулийн үүдээр орон явж байтал Маркын найзууд бололтой хэзээд хамт явдаг байсан хөвгүүд нь над руу ирж байгаа үзэгдэхэд хүлээн зогслоо.

Жэксон: ЧИ!!!ЧИ Л ТҮҮНИЙГ ХӨНӨӨСӨН ОЙЛГОВ УУ!!

Жинён: Алив Жэксон боль!!

Жэксон: БИ ЯАЖ БОЛИХ ЮМ!!ТЭРНЭЭС БОЛЖ МАРК ҮХСЭН!!

Тэрээр ихэд уурссан байртай надруу дайран ярихад нь өөрийгөө тайван байлгах гэж хичээнэ.

-Хэ.хэрэгтэн баригдсан гэдгийг дуу.дуулаагүй юм уу?!

Жэксон: Юу гэнэ ээ?Хэрэгтэн гэсэн үү?Чи хэнээр тоглоод байгаа юм!

Жинён: Жэксон!Яах гээд байгаа юм бэ!Боль гээд байна штээ!Явцгаая!

Жинён тэрний мөрнөөс татан явахыг санал болгосон ч тэр мөрөө угзран татаж аваад миний нүүрэнд тулж ирэн:

Жэксон: Би харсан!Энэ бүгд чамтай холбоотой бас тэр чиний нийлдэг залуусыг би мэднэ!!Ингээд орхиж чадахгүй харж байгаарай!Найзынхаа үхлийн төлөө юу хийхийг минь хараарай!!

PRINCE |✔|Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon