[Байцаалтын өрөөний үүдэнд]

Маркыг хөнөөсөн гэх залууг байцааж байгаа тул дуусахын Тэхён бид хоёр хүлээж байлаа.

-Чи юу асуух юм?

Түүнийг ийн асуухад нь хараад зүгээр л санаа алдана.

Хаалга онгойх дуулдахад тэрээр гавлуулсан гартай гарж ирлээ.

-Уучлаарай бид хоёрыг түр орхиж болох уу?

Тэхён: Би ч бас уу?

-Тийм ээ.Удахгүй болохоор хүлээж байгаарай.

Тэхён: Ойлголоо

Залуугийн гараас чирэн хүн байхгүй харанхуй шатны хажууд ирээд:

-Чи алаагүй биз дээ?!

-Би алсан!

-Худлаа хэлэх хэрэггүй!Чи тэгвэл яагаад тэрний цогцосыг миний байшингийн ард тавьсан юм?

-Танай хажууд Марк амьдардаг.Зүгээр л хэн нэгнийг айлгамаар байсан юм!!Яасан гоё биш гэж үү!

-Чи жүжиглэж байна!!Хэн нэгэн чамайг хэрэг хүлээ гэсэн үү?!

-Бүсгүй минь би Маркын аавтай тооцоотой байсан учраас хүүгийн хөнөөсөн юм!Илүү дутуу зүйлд хошуугаа дүрэх хэрэггүй!!Чи юу мэддэг юм!

-Яахав чиний зөв байг!!Гэхдээ би ингээд орхихгүй!Марк гэм зэмгүй байсан хэрнээ үхчихсэн!!Чамайг хийгээгүй гэдгийг мэдэрч байна!

-Больж үз!Чи тэгээд хай л даа,намайг л эцэст нь олох байх!
*инээх*

Түүнийг хажуугаар зөрөн явахад араас нь нэлээн ажив.Яагаад ч энэ залуу хөнөөхгүй!Тэгсэн байлаа ч хэн нэгэн түүнээр хийлгэсэн эсвэл бохир ажлаа тэрэнд үүрүүлчихэж...

-Чи бодолд автсан хэвээр л байх юм уу?

Тэхёныг ийн хэлэхэд нь л бодлоосоо салав.Бид хоёр цагдаагийн газраас гараад гэр рүүгээ явна.Мэдээж би хойно суусан байлаа.

-Гэхдээ ямар ч алуурчин нуугдах ёстой байтал ингээд шууд хэргээ хүлээнэ гэж үү?!

-Одоо орхих хэрэгтэй Миү.

-Гэм зэмгүй хүн ингээд муу хүний гарт өртөхөөр харамсаад байна шт.

-Бидний нүдэн дээр юмс цэвэр ариунаар харагддаг ч дотор нь ямар бохир байгааг хэн ч таашгүй.Чи Маркыг сайн мэдэхгүй шүү дээ.

-Тийм дээ...

Магадгүй тэрний зөв байх.Марк ямар миний гурав,дөрвөн жил найзалсан хүн биш...Яаж түүнийг би мэдэх билээ...

PRINCE |✔|Where stories live. Discover now