Chapter 9

3K 274 38
                                    

"Бидэнд дахиад яриад байх зүйл үлдээгүй"

"Гуйя! Жүүн а. Чи буруугаар ойлгоод байна. Намайг ядаж сонсолдоо!"

"Хараал идсэн гараа надаас тат Ким Сокжин! Тэнэг хүн шиг таныг хайрладаг байсандаа үнэхээр харамсаж байна! Дахиад "бид" гэсэн ойлголт байхгүй"

Үсээ арагш нь гельдэж самнасан залуу уурлан, хөмсгөө атиралдуулан өөрийг нь аргадах гэж хичээх царайлаг залуугийн гарыг цохиж холдуулаад, илүү дутуу үггүй түүнийг орхиод яваад өгөв.

"Жүүн а!"

Ардаас нь дуудахад Намжүүн сонссон ч эргэж харсангүй илүү хурдан алхсаар машиндаа суун хөдлөв. Явах замдаа жолоочийн хажуу талын суудал дээр байх шүхэрийг харан гунигтай царайндаа үл ялиг инээмсэглэл тодруулна.

"Тэр туулай шиг залуу... хэн байсан юм бол?"

————————————————————————-

"Ашгүй дээ миний туулай их халуурсангүй"

"Үгүй ээ. Би их халууцсан. Энэ зузаан хөнжилд чинь шөнөжингөө ороомог шиг ороогдоод, гал дээр тавьсан юм шиг золтой л хүн ороомог болчихсонгүй!"

Тэхён түүнийг өвдөөгүйд баярлах бол Жонгүг шөнө хичнээн халууцсанаа ярин хошуугаа унжуулж, гарынхаа араар хөлсөө арчих аж.

"Заза. Босоод явцгаая. Өнөөдөр чамд сурах зүйл их байгаа шүү"

"Өглөөний үнсэлт!"

Тэхён бага зэрэг хөхрөөд Жонгүгрүү ойртон уруул дээр нь зөөлөн үнсээд

"Хэзээнээс тийм юм байдаг болсин?"

"Кино, кино"

"Би чамд драма үзэхээ боль гэж хэлээл байгаа шүү. Чи арай fifty shades of gray ээ үзчихсэн юм биш биздээ?"

"Тэр яадаг кино болохоор та—

"Заа~ босоод босоод!"

——————————————————————————

"Жонгүг а танилц. Чамд загвар өмсөгчийн хичээл заах багш. Би арай гэж гуйн байж авчирсан юм шүү"

Урьдынхаараа хослол, шар үстэй Жимин ингэж хэлээд ардаа зогсох залууг Тэхён, Жонгүг 2т танилцуулав.

"Хүүе, та чинь, тэр үед—

"Чи түүнийг таньдаг юм уу?"

Тэхён гайхсан маягтай Жонгүгаас асуухад тэр

"Бараг л..."

Өнөөх залуу хацрын хонхорхойгоо гарган, дулаахан инээмсэглээд Жонгүг рүү гараа сунган

Миний залуу(дууссан)Where stories live. Discover now