Дээврийн хаалгийг онгойлгох үед салхи салхилж, цэвэр агаар үнэртэж байлаа. Жонгүг амьдарч байсан ойгоо санагалзан, үнэрийг нь уушиглав.

Борооны шиврэх дуутай хоршин хэн нэгэний уйлах чимээг Жонгүг олж сонсон хажууханд нь суух үл таних эр ийг гайхширан харлаа.

Мэдэхгүй юм даа. Уйлаад байна уу эсвэл борооны дусал нүүрэн дээр нь туссаных уу танихгүй залуун царай барайн их л муухан харагдаж байв. Тэр зүгээр л хоосон зүйл ширтэн хөдөлгөөнгүй сууна. Тэгээд шалба норчихжээ.

Үс хувцас нь нойтон, юу болоод байгааг ч ойлгохгүй байгаа мэт хөлдүүс болон суусан залууг хараад Жонгүг тээнэглэлзэж юм бодсонгүй гүйж очоод шүхрээ тэр залуун дээр барив.

Үл таних залуу толгойгоо өндийлгөн Жонгүг лүү харав. Давхраагүй ч сэтгэл татам нүд, бор үс, хацрын хонхорхойтой залуу нүдэндээ гуниг дүүрэн харцаар түүнлүү ширтэв.

Жонгүг шүхрээ түүний дээр барьснаас болж тэр энүүхэн хугацаанд хангалттай норсон байв.

"Юу болсныг мэдэхгүй ч та их гунигтай байгаа бололтой. Энэ шүхрийг аваад хүссэнээрээ гуниглаад бороо дуусах үед бүгдийг нь мартаад, нар гарах үед бүгдийг шинээр эхлүүлээрэй"

Жонгүг саяхан үзсэн киноныхаа оргил хэсгийн үгийг хэлээд залуугийн гарт шүхрээ үлдээгээд хаалгаруу гүйхдээ ард нь үлдсэн нэгэн улам цурхиран уйлхыг сонсов.

Тэхён Жонгүгыг хайж энэ тэрүүгээр нүдээ томсгон алхана. Эцэст нь тэр хайж байсан хүнээ олон гараа даллав.

Тэхёны талаас

Жонгүг шалба норчихсон, нойтон үс, хувцастай хөлөө зөөж ядан явах нь харагдана. Би санаа зовоод түүний өмнө гүйж очоод

"Жонгүг а яасан бэ? Яагаад ингээд норчихсон юм? Би чамд шүхэр өгсөн биздэ? Бас наад царай чинь яачхаа вэ?"

Үргэлж гэрэлтдэг түүний минь нүд гундсан байгааг хараад би ч дагаад гуниглах шиг болно.
Тэр минь нэг хүндхэн санаа алдчихаад

"Тэхён а. Хүмүүс яагаад уйлдаг юм? Хувингаар цутгах бороонд юу ч бодохгүй, усан хулгана болчихоод хоосон юм ширтээд, аргадаад хэдэн үг хэлэхэд чангаар орилон уйлахад юу хүргэдэг юм?"

Би түүний норж унасан үсийг илэн, хатаах гэж бага зэрэг сэгсрээд

"Муу хүмүүс. Чамайг уйлахад хүргэдэг, гуниглуулдаг, ганцаардуулж, зовход хүргэдэг хүмүүс бол муу хүмүүс. Тийм хүмүүсээс холхон байсан нь дээр. Миний хажууд байвал хэн ч чамайг гомдоохгүй"

Би ингэж хэлээд хөрөөд, даарчихсан түүнийг биендээ наан тэврээд, дулаанаа хуваалцах гэж хичээв. Жонгүг ч даарсан хүйтэн биеэ надад нааж, нүүрээ хүзүүнд минь наахад миний бие гэнэт ирсэн хүйтнээс бага зэрэг цочих шиг боллоо.

"Одоо харьцгаая. Өнөөдөртөө бидний хийх ажил дууссан. Маргаашнаас чамд их юм заах болохоор өөр юманд сатаарах хэрэггүй. За?"

Жонгүг хөнгөхөн толгойгоо дохихдоо голд нь найтаав.

Аввв найтаах нь хүртэл ийм хөөрхөн туулай шиг байх юм уу?... байздаа...

"Жо-Жонгүг а!"

Намайг ингэж орилох шахам хэлэхэд нусаа татаж байсан Жонгүг бондгос хийтэл цочин надлуу бүлтэгнэн харав.

"Чи даарчихсан. Найтааж бас нусаа татаж байна?! Ханиад хүрчхээгүй биз дээ?! Үгүй ээ тэгэж болохгүй хурдан харьцгаая"

Би түүнд өмсөж байсан хүрмээ тайлж нөмрүүлээд, мөрнөөс нь тэврээд гэрлүүгээ харьлаа.

Гэртээ ирээд түүнд хэд хэдэн ханиад, халууны эм өгөөд орон дээрээ хөнжлөөр ороон өлгийдөөд хэвтүүллээ. Хөдөлж чадхааргүй болтлоо өлгиидүүлсэн Жонгүг хөнжил дотроо тийчэгнэн

"Тэхён аа! Намайг ингэчих юм бол би яаж чамайг тэврэх юм?!"

"Тиим юманд санаа зоволтгүй. Би чамайг тэврээд унтана. Шөнө халуурвал надад хэлээрэй. Ингэхэд чи өмнө нь өвдөж байсан уу?"

"Тиймээ. Их өвдөж байсан... тэр үед би үргэлж л ганцаараа байсан. Харин одоо та надад байгаа"

Тэр ингэж хэлээд туулайн шүдээ гарган надлуу сэтгэл татмаар инээмсэглэв.

Ашш энэ хүүхэд ч хүн догдлуулахдаа их сайн юм гээч

"Тиймээ. Би чамд байгаа болохоор өвдөж болохгүй шүү"

Би ингэж хэлчихээд түүний хажуугаар орон хэвтээд түүнийг өөртөө наан чангахан шиг тэвэрч, өөрлүүгээ харуулан духан дээр нь үнслээ.

Шөнө халуурвал мэдэх гэд бид 2 духаа нийлүүлэн гүн нойронд автсан юм.

Миний залуу(дууссан)حيث تعيش القصص. اكتشف الآن