Түүнд хариулт болгон инээмсэглэчихээд буув.

Гэрийнхээ үүдээр орвол Тэхёны гутал байлаа.Тэр гэртээ ирж хоножээ.

Хоёр давхарт гарахад ганцхан миний өрөөний хаалга онгорхой байв.Дотогш орвол Тэхён орон дээр минь тухлан унтаж байгаа үзэгдэнэ.

Хүний орон дээр унтаж л байдаг дураараа хүн юм.

Түүний хажууд ойртон хөнжлөөр нь сайтар хучиж өгөв.

Буцан явах гэтэл бугуйнаас минь тэр хүчтэй татан хажуудаа хэвтүүлчих нь тэр.

-Яаж байгаа юм?

Тэхён үг дуугүй намайг өөртөө наан тэвэрчихэв.

-Чамаас Жиминий үнэр ханхалж байна.

Тэр чимээгүй байсан ч эцэст нь үг дуугарсан юм.Хэлсэн үгэнд нь хариулт өгөлгүй ганцхан түүнийг ширтэнэ.

-Чамд өөрийнхөө үнэрийг шингээх хэмжээний тэвэрчээ.

Тэрээр ганцаараа ярьсаар намайг бүр ч цээжиндээ наана.

Хэнээс ч,хаанаас ч олж чадахгүй тэр тансаг үнэр зөвхөн Тэхёнд байдаг.

-Тэхёнаа?

-За?

-Би босох хэрэгтэй.

-Чамд тухгүй байна уу??

-Хичээлдээ явах хэрэгтэй байгаа учраас намайг тавьчих.

Тэхёны тэврэлтээс сална гэдэг үнэхээр бэрх байлаа.Тэрний энэ их хүч хаанаас нь гардаг юм байгаан...

Саяхан л нойроо харамлан нүдээ аниастай чигт нь ярьж байсан хүн над руу хараад,үсийг минь чихний ардуур хийж өгнө.

-Үзэсгэлэнтэй юм.

Хэлсэн үгэнд нь бага зэрэг ичэн харцаа тогтоож чадахгүй байлаа.

Тэхён нүдэн дээр минь үнсээд:

-Одоо бос доо.

Тэрнийг тэврэлтээ салгахад нь босоод,халуу төөнөх хацраа гараараа барьсаар угаалгын өрөө оров.

Хаалгыг налан доош суугаад зүрхэн тушаа газраа гараараа дарна.Яг одоо зүрх минь гарж ирэх гэж байгаа аятай хурдан хүчтэй цохилж байлаа.

Тэхёныг надад хүрэх бүрт ингэж сандардаг байсан бол одоо харах төдийд л галзуурчих гээд байх юм.

Гэнэн бас итгэмтгий байсан үеийг минь чи ашигласан.Чамайг харах бүртээ хүүхэд шиг баярлаж,тэврэх болгонд чинь ухаан санаагаа бүрэн дүүрэн алддаг байж билээ.

PRINCE |✔|Where stories live. Discover now