-О.одоо яаж байна?

Жимин чичрэсэн хоолойгоороо ийн асуухад:

-Зүгээр ээ.

Тэрний санаа амарсан бололтой хөлсөө арчив.Тэр хоёрыг амьсгаагаа даран амарч суухад хэдэн залуус гүйлдэн хүрж ирээд тэднийг тэвэрсээр явав.

[Одоо]

Амийг минь аврахын тулд өөрийгөө үл хайхарч байсан тэр найз минь одоо хаа байгаа юм бол доо.Магадгүй хажууд минь байсан ч би түүнийг үгүй хийсэн байх.

[Өмнө нь]

-Пак Жимин!!Яах гээд үргэлж миний хэрэгт хошуу дүрдэг юм бэ!

-Би чамд санаа зовсондоо л туслах гэж байна Тэхён!

-Хэрэггүй!хэрэггүй гэж байна!Битгий оролц гуйя!

Жимин Тэхёнд хүрэхээр ойртоход тэрээр хойш нэг ухраад:

-Надад битгий хүр!Хараал идсэн амаа хамхиад эндээс зайл!Зайл гэж байна!

-Тэхён!Чамд хэцүү байгааг ойлгож байгаа ч тайвшрах хэрэгтэй чи тэрнийг албаар алаагүй шүү дээ.

Түүнийг ийн хэлэхэд Тэхён уурссан бололтой хурц далавчаараа Жиминийг ороолгочихов.

-Арилж үз!Алга бол!Зайл!бүгд зайл гэж байна!

Тэхён уйлан бархирахад Жимин цохиулан бэртэл авсан ч ахин босч ирэн түүн рүү ойртоод:

-Сэр!Тэхён зүүднээсээ сэр!Энэ бол бодит байдал!Тэр л чамайг эхэлж алах гэж байсан шүү дээ!

Жиминий нүдэнд аль хэдийн нулимс цийлэгнэж байхад Тэхёны хөмсөг дундаа нийлэн түүний хоолойг боймлон босч ирээд:

-Чи юу мэддэг болоод яриад байгаа юм!

-Тэ.тэхён буулга!

Жиминий нүүр улаах биш хүрэн болоход Тэхён түүнийг хаа нэг тийшээ хүчтэй шидчихээд арагш харан:

-Надад чам шиг найз хэрэггүй!Чи надад хэрэггүй!

Тэрээр далавчаа дэвсээр тэндээс нисэн тэнгэрт одов.

Харин Жимин амнаас гарах цусаа нэг гараараа шувтарчихаад нулимс дуслуулан,уруул нь чичиртэл уйлж орхив.

[Одоо]

Хэрэггүй биш хэрэгтэй байсан хүн минь ганцхан чи байхад чамайг би шархлуулжээ.

Эргэн дурсахад нулимсыг минь дуудах хэмжээний олон жаргал,зовлонтой дурсамжууд.

PRINCE |✔|Where stories live. Discover now