-Клубдээ хүрээд ир.Хятадаас нөгөө халзан новш чинь ирчихсэн байна.

-Ойлголоо *таслах*

Гэр лүү явж байснаа болин үрүү лээ хажуу тийш даран зүгээ өөрчлөн явав.

Удалгүй шөнийн клубт ирнэ.Дотор дуу чимээ ихтэй,хаа сайгүй томоохон бизнесмэн,луйварчид өөрсдийн аргаар зугаацаж байгаа үзэгдэнэ.Гэсэн ч манай клуб үнэхээр зах замбараатай явагддаг.

Дээд давхарт байрлах VIP өрөөнд орж иртэл Жимин,Хусог ах,Жонгүг гурав Хятадын хар тамхины захыг эзэмшиж буй түүнтэй нэг ширээнд сууж байлаа.

-Энэ чинь хэн ирснийг хараач ээ.

Хятад хэлээр ярин тэдний ширээнд нэгдэнэ.

-Чамайг харахад тун таатай байна Тэхён.

Тэрээр басаж байгаа аятай ур дах архиа балган ийн хэлэхэд нь тэвчин шүд зуун инээд алдаад:

-Бидний босго их өндөр юмсан.Өөрөө орж ирэхдээ хэдэнтээ л унасан биз.

Мөчөөгөө өгөлгүй түүний ажлыг үл хүндэтгэн хэллээ.

-Чиний зөв өө.Орж ирэхэд их бэрх байсан ч энэнээс илүүд ороод үзчихсэн болохоор хялбар байлаа.

-Тэгвэл жижиг газарт минь тэнгэрийн амьтан та юу хийж яваа юм.

Тэрээр халааснаасаа цагаан тугтуу гаргаж ирээд над руу сарвайхад нь жуумалзан аваад үзэв.

Харсан даруй даа өрөө дүүртэл инээгээд:

-Энэ мөнгөөр намайг тамхи ав гэж байгаа юм уу?

-Залуу минь тоглоом биш шүү.

-Би ч тоглоогүй байна.

-Надтай хамтарч ажилвал наадах шиг чинь хэмжээний мөнгө хэдэн сая араваар нь олох болно шүү

-Харамсалтай нь бид хэн нэгэнтэй хамтардаггүй.Тэр тусмаа зиндаа нэг биш хүмүүстэй.

-Чи харамсах болно Ким Тэхён.

-Хэн нь харамсахаа одоо үзчих юм уу.

Намайг ийн хэлэхэд Жонгүг босон хаалгыг түгжив.Энэ үед Жимин суудлаасаа босч ширээн дээрх лаазтай олон дарснаас нэгийг аван үзэж хараад гэнэт л доош шалан дээр хүчтэй шидэхэд лаазтай дарс шалаар нэг асгарна.

Жимин: Аливаа зүйлийг дуусгах амархан шүү дээ.Дарс шиг тархин дахь цусаа урсган өрөөг дүүргэмээр байна уу?Хүсч байвал хүслийг чинь биелүүлэхэд надад 5-хан секунд хангалттай.

PRINCE |✔|Where stories live. Discover now