Уур хүрсэн үү,гомдсон уу ямартай ч хөнжлөө дээгүүрээ бүтээгээд хэвтэнэ.

-Бүтэж үхэхийг хүсээ юу?

Тэрний хоолой сонсогдоход гайхан хөнжлөө доошлуулан:

-Чи яваагүй юм уу?

-Яасан?намайг явчихлаа гээд гомдлоод байж байгаа юмуу *инээх*

-Юу гэнэ ээ?Больж үз!

Тэхён надруу ойртон урд тулж суугаад нүүрнээс минь ямар нэгэн зүйл хайж байгаа аятай сайн ажиж байв.

Эвгүй санагдаж байсан учир түүний өөдөөс ширтэж чадалгүй харцаа доошлуулахад:

-Над руу харахгүй юм уу?

Тэрээр эрүүнээс минь зөөлөн гэхчин өргөн,дээш эгц харуулахад харц минь өөрийн эрхгүй түүн рүү зүглэнэ.

Гэхдээ энэ миний харсан гүн цэнхэр үзэсгэлэнтэй нүд биш жирийн ажил дээр харж байсан нүд байгаад нь гайхшрав.

Бие бодолд минь захирагдаад түүний гаранд хүрж үзлээ.

-Бурхан минь.*уулга алдах*

Тэхёны бие хэдэн цагийн өмнө л гэхэд гэсэхгүй мөс шиг хүйтэн байсан байж одоо халуу төөнөх?хэвийн үзэгдэл гэж үү?!

Тэрнээс цэврэхэн гарт нь хүрж дулаанын мэдэрсэн даруйдаа гараа авч гайхан харахад:

-Би түрүүн хэтэрхий их даарчихсан байсан юмаа.Тэгээд дулаацчихсан,сүртэй зүйл биш ээ.

-Аан тийм байх нь ээ.

Зөвхөн чамаас би худал хэлэхийг сурсан.Чи намайг эхлэлээс нь хуурсан.Үүнийг чинь би зүгээр өнгөрөөтөл миний буруу болж таарсан.

[Жимин]

Миүгийн хаана байгааг мэдээд өөрт байх хөлийнхөө хурдаар явсан ч хоцорчихсон байв.

Тэхён түүнийг тэврэн гарж ирж байгаа харагдахад үнэхээр галзуурах шахаж байлаа.

Түүнээс Миүг аваад явж болохоор байсан ч Миүгийн бие хэтэрхий өвдсөн үзэгдсэн тул зүгээр л тэр хоёрыг явуулчихсан.

Уурандаа баригдсаар өрөөндөө орж ирэн ядаж Миүг ийм байдалд оруулсан хүмүүст тодорхой хэмжээний арга авахаар шийднэ.

-Яг одоо ахлах Ким,Еэжин хоёрыг өрөөнд минь авчир!

-Захирлаа нэмэргүй л болов уу.

-Юу гэсэн үг юм.

-Тэхён эзэнтэн ахлах Кимийг аль хэдийн халчихсан харин Еэжиний жилийн цалинг суутгасан.

PRINCE |✔|Where stories live. Discover now