13

212 33 5
                                    

Жимин "Хэд хоног хөгжмийн бичлэгээ бичүүлэхээр Лос Анжелас явах ёстой юм байна... Гурав юм уу? Дөрөв л хоног хамт байхгүй нь дээ хоёулаа. Ажлаа дуусгачихаад харин дорвитойхон болзоцгооё" гэвэл

Тэхён чимээгүй байснаа "Намайг дагуулаад яв" гэсээр түүнийг шалж гарав.

Жимин "Үгүй ээ. Чамд ч бас японд амжуулах ажил байгаа. Тэгэхээр намайг байхгүй хугацаанд чи ч бас тэндэх ажлаа дуусгачихаад ир" гэвээс

Тэхён "Гуйж байна шдээ Жимин! Хамтдаа Лос Анжелас ч яваад Япон явчихаж болохгүй гэж үү дээ?" гэсээр Жиминий гарнаас атгаад нааш цааш сэгсрэнэ. Унжсан уруул нь бараг л газар хүрэх шахжээ.

Жимин "Үгүй ээ" гээд хувцсаа баглах бол Тэхён муурын нүд гаргаад орон дээрээ түүнийг тас ширтээд хэвтчихэв.

Жимин "Үгүй ээ. Ким Тэхён наадах чинь надад үйлчлэхгүй"

Тэхён ахин Жиминий гарнаас сэгсрээд дороо дэвхцээд "Тэгэх үү л дээ гуйж байна"

Жимин "Тэхён, Үгүй гэж байна" гээд яг өрөөнөөс гарах гэхэд

Тэхён "Ирэхэд чинь би үхчихсэн байвал битгий гайхаарай тэгвэл!" гээд их л гомдол тээгээд буруу хараад зогсчихсонд

Жимин ихэд гайхаад "Яагаад үхчихсэн байна гэж?" гэтэл.

Тэхён "Чи надаас жоохон ч атугай холдчихвол зүрх цохилохоо больчихдог юм. Мэдэв үү! Гэрээслэл дээрээ бүгд Жиминий буруу гэж бичнэ дээ!!" гэсээр буруу харсан ч ахин уруулаа унжуулсаар хэлвэл

Жимин санаа алдаад "Ёстой нэг. За хувцсаа бэлд, эхлээд лос анжелас дараа нь япон явцгаая" гэлээ.

O/A/N: Omg this boys :')))

My little Pig [Completed]Where stories live. Discover now