My name is Jimin

40 7 0
                                    

Дахиад л хөл минь өөрийн мэдэлгүй моддын зүг явсаар.... Ойртох тусам бие минь зовиур мэдэрч ардаас минь хүчтэй салхи үлээнэ. Хөлөө яаж ч буцаах гэж оролдcон надад удирдагдахгүй байна. Дахиад л нөгөөх бусдаасаа бараан модны урд ирэн  зогстол харанхуйд хоёр шар нүд гэрэлтэн харагдав. Үнэхээр айдастай  байгаа ч хөл минь шар нүд рүү тэмүүлээд байх шиг.... мод руу дахин нэг алхам ойртоход дахиад л хар муур гарч ирэв. Гэвч энэ удаа хар муурны нүд нь яг хүнийх шиг байсан. Модноос намайг холдуулах үед би зүүднээсээ сэрэв. Бас л хамаг бие минь хөлөрсөн байв. Хөшгөө нээвэл харанхуй хэвээр байв. Би зориглон нөгөөх модны зүг явахаар шийдэв. Чимээгүйхэн гэрийнхээ хаалгыг онгойлгон гарав . Гадаа ямар ч чимээгүй байх бөгөөд бага зэрэг жихүүдэс төрөм хэрээ гуаглан хааяа хааяа чимээгүй байдлыг эвдэнэ. Гадаа тас харанруй байх бөгөөд тэнгэрт тэргэл сар мандсан байв. Шар туяатай аврага том сар. Модод руу ойртон ойртсоор яг л нөгөө модны дэргэд ирэн хөл минь таг байрандаа гацав. Амьсгаа минь жигд бус болж, зүрх минь хүчтэй цохилж байх нь миний айснаас болсон байх. Гүнзгий амьсгаа аван урагш алхан модны навчисыг задгайлан дунд нь ямар нэг зүйл байх вий хэмээн айсан ч юу ч гарч ирсэнгүй. Одоо л нэг санаа амрах шиг. Тэр бол ердөө зүүд шүү дээ. Зүүд.
Удалгүй гар дахь чихэвчээ зүүн сарны гэрэлд алхахаар шийдэв. Би саранд дуртай. Яагаад ч юм надад сар амар амгаланг мэдрүүлдэг. Тас харанхуй нрны гэрэл тусахгүй шөнө дэлхийг гэрэлтүүлэх нь гайхалтай биш гэж үү? Ийн бодсоор алхах зурт минь нөгөөх л хар муур минь гараад ирэв.
~Сайн уу? Дахин уулзлаа шүү дээ.
Чи ч сайн муур шүү тэнэг юм шиг мууртай ярилцаж байхдаа түүний нүдийг харахад өнгө нь өөрчлөгдсөн байв. Саарал туяатай..... яг л сар шиг түүнийг үсийг илбэн дэмий л өөртөө шахам шивнэн хэлэв.
~Даанч чи ойлгохгүй л дээ.
Энэ хавийн хүмүүсийн хувьд бол хар муур муу ч ёрын амьтан гэдэг.
Надад энэ үзэл нь таалагддаггүй. Яагаад муу ёр авчирана гэж? хар өнгөтэй болж төрсөн нь энэ муурны буруу биш шүү дээ.
Бас л мууранд хандан
~ чи надтай хамт баймаар байна уу? магадгүй чамайг хүмүүс үзэн яддаг байх тийм үү? би бол хэзээ ч тэгэхгүй хэмээхэд муур зүгээр л яваад өгөв.
Би гэрийн зүг алхахад бараг л үүр цайж байв.
Гэртээ сэмээрхэн орон өрөөндөө орохдоо шууд л хувцасаа тайлан орондоо оров. Яагаад ч юм зүүдэнд мэдрэгдсэн шиг бие минь өвдөөд байв. Толгой тавив  уу үгүй юу шууд л унтав. Энэ удаа зүүд зүүдэлсэнгүй сайхан унтаж амрасан учир цаанаасаа цоглог болоод байв. Доош буун цайгаа уун гадагш гарахаар шийдэв.
Энэ хавийн хүмүүс, хүүхдүүд өмнөхөөсөө хэр өөр бол?
Байшингуудын дундуур явахад өмнөхөөсөө дээрдсэн зүйл байсангүй. Нүсэр нүсэр модоор хийгдсэн хоёр давхар байшингууд, хүүхдүүд бидний л аль дээр тоглодог байсан саадан дээр тоглон гүйлдэнэ. Нэг л мэдэхэд хүн амьтнаас тасарсан моддын дунд хүрээд ирэв.
Энд надаас өөр хүн ирдэггүй учраас нэг бодлын тайван орчинд ирсэндээ баярлана.
Төд удалгүй нөгөөх бараан модны ойролцоо ирэхэд цагаан цамтай хүү угтан авав. Мод руу ширтэн намайг анзаарахгүй байгаа бололтой харагдана.
Би: Хөөе. Наанаа юу хийж байгаа юм?
Нөгөөх хүү одоо л намайг анзааран   харав.
Нөгөөх хүү: Би энд ирэх дуртай учраас л байна.
Би: мм би ч бас.
Нөгөөх хүү: Чи энд шинээр ирсэн юмуу?
Би: Үгүй ээ. Өмнө нь энд төрж, өссөн ч хот руу явсан юм. Тэгээд одоо буцаад хүрээд ирлээ.
Нөгөөх хүү: ммм. Би бол ирээд их удаагүй ээ. Тэгэхдээ энэ хавийн бүх хүнийг мэднэ. Харагдаагүй хүн болохоор чинь гайхлаа.
Би: Тэгвэл танилцья. Намайг Миа гэж дуудаарай....
Нөгөөх хүү: Намайг Жимин гэдэг. Пак Жимин. Тэр надруу одоо л эгцлэн харав. Бурхан минь тэрний нүд. Яг л хар мууртай ижил саарал байна. Гялалзах сар шиг нүд....
Энэ нүд өөртөө уусгах хүчтэй юм...

За ёстой мэдэх юм алга. Юу ч болчихов😵

Хар Муур /Black cat/Where stories live. Discover now