-Танилцахад таатай байна.Еэжин.

-Надад ч бас.Миү.

-Чи тэгэхээр энд яаж орж ирсэн юм?

-Нө.нөгөө....

-Арай захирлуудын нэгэнтэй нь янз бүр болчоод орж ирж байгаа юм биш биз дээ ай *инээх*

-Уучлаарай?

-Энэ газарт дуртай болгон нь диллер болдоггүй,бүр олон шалгуурыг давж байж орж ирдэг байтал чи зүгээр орж ирчихэж байгаа чинь шударга юм шиг байна уу?

Үнэндээ хэлэх үг олдсонгүй.Тэрний хэлсэн бүхэн зөв.Тэр эмэгтэйчүүд бүгд шалгуур гээд маш олон зүйлсийг давж энд хүссэн ажлаа хийж байхад над шиг оюутан энд ингээд ороод ирчихсэн байна гэдэг уурлах нь зүй ёсны хэрэг...

-За алив ээ охидоо,шинээр орж ирсэн жаахан охиныг анхнаас нь ингэж айлгах ямар шаардлага байна?

Сандал дээр ганцаар хүйтэн төв царай гарган суух нэгэн бүсгүй ийн өгүүлээд босч ирэн:

-Тэглээч тэр чадсан байна штээ,эзэмшигчдийг уургалж орж ирж чаддаг,мундаг л юм.Одоо үзмэр үзэж байгаа юм шиг Миүг хараад байлгүй явцгаая.

Тэрнийг намайг доромжлон хэлэхэд бүгд пир хийн инээцгээж байснаа өрөөнөөс гарч явав.

Амьдралдаа анх удаа хэн нэгэнд доромжлуулж,доог тохуу болж үзлээ.

Ажил хийж,сурч байхдаа хүртэл бусдаас урмын үг,сайшаал сонсож ирсэн болохоос биш муу муухай юм сонсож байсан удаагүй...гэтэл...нэг муу их зантангуудын казинод ирсэн биш...

Уур минь хүрч тэр өрөөнөөс бүү хэл тэр казиногоос гарч явсан юм.

Багтарч үхэх гэж байсан бололтой гадаа гарж ирэхэд зөөлөн салхи уурыг минь өөртөө уусган аваад явчихав.

Тайвширч чадахтай зэрэгцэн хүчтэй байх хэрэгтэй хэмээн өөртөө хэлэн бага зэрэг инээмсэглэн зогсоход:

-Хөөе?

Хэн нэгэн ингэж хэлэхэд арагшаа эргэн харахад Тэхён зогсож байлаа.

Түүн рүү муухай харчаад буцан урагш харав.

Тэр л намайг энэ өөр ертөнцдөө авчирсан хүн нь,өнөөдрийн энэ доромжлолыг Тэхён байгаагүй бол сонсохгүй байсан,ийм газарт ирэхгүй байх байсан биз...

-Хаашаа алга болчихвоо гэж бодож байсан чинь энд байжээ.

-Тэгээд?

-Алив ажил руугаа ор.

-Чадахгүй

-Юу?

PRINCE |✔|Where stories live. Discover now