Жимин:Миү надад сайн гэж хэлсэн

Тэрний хэлсэн үгс чихэнд минь хөгжим аятай л тоглогдоно.

Хүн хайрлах ийм хэцүү гэж санасангүй.Албатай аятай түүнийг хүн бүхнээс харамлах юм.

[Миү]

-Жонгүг мөн үү?

Түүний өрөөнд ороход ширээнийхээ ард их л завгүй байгаа бололтой.Баахан цаасан дунд суух түүнд хандаж ийн хэлэхэд тэрээр хийж байсан ажлаасаа хөндийрч надруу харснаа удалгүй зөөлөн инээмсэглэж:

-Тийм ээ.Со Миү биз дээ.

Толгой дохин хариулахад ширээнийхээ ардаас босч ирэн:

-Алив нааш ир.Ийшээ суу л даа.

Тэрээр ажлынхаа ширээний урд байх буйдан руу заахад нь очиж суулаа.

-Кофе уух уу?шүүс уух уу?

-Шүүс

-Ойлголоо.Миранда ?

-Яасан бэ эрхэмээ?

-Надад өтгөн хар кофе,харин хатагтайд жимсний шүүс.

-Мэдлээ.

-Тэгвэл Тэхён ах үнэхээр чамайг диллерээр ажлуулахаар шийдсэн байх нь ээ.

-Тийм болоод л энд одоо ингээд сууж байна даа.Үнэнийг хэлэхэд үнэхээр би дургүй байна.

-Ойлгож байгаа ч чамд өөр сонголт байхгүй.

Санаа алдан доош харахад удалгүй Миранда гэх бүсгүй бидний уух зүйлсийг авчирч өгөн ширээн дээр тавьлаа.

Тэрээр хар кофеноосоо нэг балгаад нүдээ анин инээмсэглэнэ.

Магадгүй түүнд тэр амт аз жаргалыг бэлэглэдэг байх.

-Хийх ажил чинь тийм ч хэцүү биш хэдий ч үнэхээр хариуцлагатай ажил.Чи нэг жижиг ч байсан алдаа гаргавал тэр чинь дэвэрч том асуудал болох осолтой.

-Тэгвэл яагаад тийм хариуцлагатай ажлыг заавал надад өгж байгаа юм.Цэвэрлэгч,зөөгч гээд энд чинь жижиг ажил олон байгаа биз дээ.

-Чамд итгэж байгаа учраас

Жонгүгийн ингэж хэлэхэд нь хэлэх үггүй болж чимээгүй суухад тэрээр босч ширээнийхээ аль нэг шүгээг онгойлгон хавтастай бичиг баримт гаргаж ирээд буцан суухдаа:

PRINCE |✔|Where stories live. Discover now