-Тэнэг амьтан.

-Тийм ээ.Чиний тэнэг амьтан.

Жимин эгдүүтэй,боловсон,нөгөө 6-гаа бодвол хамгийн соёлтой нь бас царайлаг, жинхэнэ сэтгэлээрээ, амттай ч хоол хийдэг,үнэхээр гоё дуулдаг гээд л тэр яг төгс хүн шиг.

Ийм байтал энэ хүн надад ахдана шүү дээ.Гэсэн ч би түүнийг танилцсан цагаасаа хойш эр хүн гэдгээр нь харж байсан удаагүй...

-Юу хийж байгаа юм?

Бид хоёрыг Жиминий өрөөнд ширээний ард сууж байхад гаднаас Тэхён орж ирэн ийн өгүүлнэ.

Тэрнийг харвал үнэхээр ууртай харагдаж байлаа.Саяхан надад харуулсан тэр дөрвөлжин инээмсэглэл нүүрнийхэн хаана нь ч үлдээгүй бололтой.

Жимин рүү харвал тэр ч мөн адил хөмсгөө зангидчихсан Тэхён руу харж байх нь хачирхалтай.Ууган хамт ажилдаг бас найзууд биш билүү?Хооронд нь маргаан гарсан юм болов уу?

Жимин: Би тэрэнд хийх ажлын танилцуулж,зааж өгөх гэж байлаа

-Яагаад чи гэж ! Энэ бол Жонгүгийн ажил ! Чи оролцох ёсгүй зүйлдээ битгий хошуугаа дүрээд бай!

-Жонгүгаас би асуучихсан болохоор үглээд байлгүй өрөөнөөс минь гарж үз!

Тэхён Жиминрүү ойртон нүүрэнд нь тулсан тийм л ойрхон хүрч ирээд:

-Энд бүгд өөрсдийн хийх ёстой зүйлсээ л хийдэг юм !! Хэн нэгний ажлыг хийж, солилцдоггүй.Чи нэг л дүрмээ санахгүй байх шиг байхын.

Жимин шүдээ зуун зогсож байхдаа надруу хараад:

-Миү.Жонгүгийн өрөө чигээрээ яваад баруун иргэхэд байгаа.

-Ойлголоо.

Жиминий хэлснээр өрөөнөөс үг дуугүй гарч Жонгүгийн өрөөг зүглэлээ.

[Тэхён]

-Хайр дурлал,ажил хоёроо ялгаж сур Пак Жимин !!

Түүнд хэлэх үгээ хэлчээд гарах гэтэл:

-Тэр надад сайн.

Араас минь ийн хэлэхэд эргэж түүн рүү халаасандаа гараа хийн эгцлэн харж зогсоход:

-Миү надад сайн гэж хэлсэн.Тиймээс чи бид 2ыг орхи.

Түүний үгэнд инээвхийлээд иргэж хараад өрөөнөөс нь гарахдаа хаалгын хүчтэй хааж орхиод хойш налан нүдээ анив.

PRINCE |✔|Where stories live. Discover now