◇6◇

1.9K 235 29
                                    

-Надтай түр уулзаадах

Юнги ахыг ийн хэлэхэд арагш хараад:

-Завгүй байна.

Түүнд хариулчаад хаалгаар гарах гэтэл:

-Хиймээр зүйл байгаа бол айлтүй хий.Хүсч байгаа бүхнээ биелүүл.Дараа нь харамсалгүй нүд аниж чадахаар амьдар!

Юнги ахын хэлсэн зүйлийг эргэж харалгүй сонсчоод хариулт өгөлгүй гарч явав.

-Та хаашаа явах уу?

-Миүгийн гэр лүү явцгаая.

-Мэдлээ

[Миү]

Шүгээгээ онгойлгон өөрийн ууж байсан бүх эмээ аван хогийн уутанд хийж эхлэлээ.

Одоо ахиж энэ эмнүүдийг уух хүсэлгүй байна.

Тархинд минь хүртэл нөлөөлж эхлээд байхад бусад эд эрхтэнд минь ч бас нэгийн анагааж,нэгийхэн өвчний үндэс болж байгаа.

Иймээс өвдсөн ч тэсч гарж,өөрөөр нь анагаах гэж үзэх болно оо.

Утас минь хангинахад хийж байгаа зүйлээ орхин авлаа.

-Байна уу Миү?

-Байна.Сайн уу эгчээ?

-Би сайн.Миний дүү сайн биз дээ

-Сайн,сайн.Та гэнэт юу болов?зүгээр үү??

-Чамд санаа зовоод залгалаа.Эмээ ууж байгаа юу?бие чинь хэр байна?

Эгчийг ийн хэлэхэд хогийн уутанд хийсэн эмнүүд рүүгээ хараад нэг санаа алдаад:

-Тийм ээ.Бараг эдгэж байгаа шүү.

-Ашгүй дээ.Миний бие бас их дээрдсэн На эмч надад үнэхээр их туслаж,халамжилж байгаа.

-На эмч ч мун-

Гэрт хүн орж ирсэн чимээ доор сонсогдох шиг болоход үгээ гүйцээж чадалгүй:

-Байна уу,Миү??

-Уучлаарай эгчээ,завгүй болчихлоо.*таслах*

Хэн болохын тааж ядан зогсохдоо шүгээгээ онгойлгон шүхэр аваад гартаа чанга гэгчин атгаад доош буулаа.

PRINCE |✔|Where stories live. Discover now