Шүд

159 28 3
                                    

-Би ч бас ахад л асуудал байна гэж бодож байна. Аль аль талдаа л хичээх хэрэгтэй. 

Орхигдсон. Гологдсон. Хамгийн их итгэж, хамгийн их найдаж байсан хүнийхээ гарт чамд зориулж хурцалсан хутга байхыг харах үед төрдөг мэдрэмж. Айдсаасаа нүдээ ч салгаж чадахааргүй их эмээсэн байхад "чиний" хүн ард чинь зогсоод хутгаа ирлэж байсныг ухаарах үед ямар үнэнч бус хорвоод амьдарч байгаагаа дахин нэг санана. 

Хүйтэн уулын оргил дээр долуулаа л зогсож байна гэж бодсон юмсан. Надад үнэнч үлдсэн хүмүүсийг зөвхөн та зургааг л гэж итгэсэн юмсан. Ийм намайг, ийм болчихсон Мин Юнгиг та зургаа л хамгаална гэж найдсан юмсан. 

Намжүүний амнаас тийм үг гарна чинээ, бүр ПД-нимд ийм үгс хэлнэ чинээ санасангүй. Ядахнаа нүүрэн дээр минь ч биш нүднээс минь далд нууцаар шивнэлдэж байдаг. 

Жимин: Ахаа юу бодчихсон бэ?

-Аа юу ч биш ээ. 

Жимин: Та ийм царай гаргаад эхлэхээрээ л болохоо байдаг шүү. 

"Болохоо байдаг гэв үү. Үнэхээр л би та нарын нүдэнд болохоо байсан нэгэн шиг харагддаг байж"

-Харин яаж болохоо байгаагүй хүн болох талаараа бодоод л 

Жимин: Зүгээр дээ. Бүх зүйл сайхан болно. 

"Бүх зүйлийг сайхан болгохын тулд хичээх хэрэгтэй байдаг юм. Жимин аа. Харин ахад нь хичээх тэнхэл ч алга"

-Би гарчихаад ирэе.

Жимин: Хаашаа?

-Хар тамхины зах руу. 

Жимин: АХ АА?!

-За тоглосон юм даа. Холдохгүй. Зүгээр л жаахан агаар амьсгалчихаад ирэе. 

Жимин: Хэнтэй хамт гарах гэж байгаа юм? 

-Хэнтэй ч биш. Ганцаараа. 

Жимин: Та ганцаараа гарч болохгүй. 

-Яагаад? 

Жимин: Яагаад гэвэл..

-Хэлэх зүйл байхгүй бол гарлаа. 

Алдар нэрэндээ дургүй байгаа надад, шүтэн бишрэгчдээ үзэн ядаж байгаа надад, бүхний төвд байж чадахгүй байгаа надад л асуудал байна. Надад л. 

Газар доорх авто зогсоолоос хамгийн нүдэнд өртөхөөргүй машиныг сонгоод харуулаас түлхүүр авахаар очтол 

Adora: Сайн уу? 

-Сайн уу? 

Adora: Дахиад л төвөг удах нь уу? 

-Харин л дээ. Чи энд юу хийж яваа юм?

Adora: Чамаас ялгаатай нь би мөнгө олохын тулд маш бүр маш их хичээнгүйлэн ажиллах шаардлагатай байдаг л даа. 

-Тэгээд би хичээнгүйлэн ажилладаггүй юм шиг харагддаг хэрэг үү? 

Adora: Үгүй яахав заримдаа. 

Авьяастай эмэгтэй. Атаархмаар. Хүссэн зүйлээ хийж амьдарч байгаа хэр нь бүхний нүднээс далд. Жаргалтай эмэгтэй. 

Adora: Хүүеээ яриагаа дуусгахгүй явчихаж болохгүй шдээ. 

"Миний хувьд лав дуусчихсан" 

...

Машин дүүрэн цусны үнэр үнэртэнэ. Хархны цус. Олон өнгийн цаасаар боож, чамин боолтоор боосон хайрцаган доторх үхсэн харх. 

Харин хайрцаган дээр:

-Хамгийн хөөрхөн Жон Су Вон-д, хайрт шүтэн бишрэгчээс нь гэсэн бичиг дурайна. 

Хурдны зам дээрх машин Жон Су Воны гэрийг чиглэн давхина. 


"Шүдийг шүдээр."


Надтай хамт эргэцүүл.Where stories live. Discover now