18.Төрсөн өдөр

Start from the beginning
                                    

Яаж ч бодсон энэ хүнийг 20 хүрсэн гэж хэлэхгүй.Дотор нь яг жаахан хүүхдийн сүнс байж байдаг байх.

Төрсөн өдрөөр нь намайг бэлэг өгөхөд татгалзаад өөрөө төрсөн өдрийнхөө бэлгийг хэлж байсан.Уг нь бэлгийг нууцалж байгаад өгвөл гоё байх байсан ч Тэхён надаас чин сэтгэлээсээ гуйж байсан учраас,би ч үргэлж тийм гэдэг хариулттай байсан.Үргэж тийм гэдэг үг.

12•27

Би хурдхан хувцсалж авчихаад хаалгаа зөөлөн хааж чадлаа.Би Тэхёны төрсөн өдрийн бэлгийг авах гэж түүнээс түрүүлж сэрсэн минь энэ.Гэнэтийн байх тусмаа үнэ цэнэтэй байх учраас түүнээс нууцлах хэрэгтэй.

Гараад 2 3 цаг болсны дараа утсанд дуудлага ирэн би харалгүйгээр утсаа авлаа."Эүн,хаана байгаа юм?Яагаад унтаж байхад хүн хаяад явчихсын?"Тэхён олон асуулттайгаар утсыг нээхэд урьж авав."Харин Тэхён би үнэхээр яаралтай ажилтай болчихоод.Унтаж байхад чинь явсан бол уучлаарай"би түүнээс уучлал гуйгаад утсаа хурдан салгалаа.Ингээд гомдоож байгаад баярлуулана гэсэн санаатай байгаа.

Би бэлэг авахын тулд гахайгаа хагалсан.1 жил гаруй цуглуулсан гэхэд их мөнгө байсан учраас талаар нь бэлэг тал мөнгийг нь хадгалахаар шийдсэн.Гахайгаа хагалахгүй бол Тэхёноос мөнгө аваад өөрт нь юм авж өгнө гэдэг чинь шал утгагүй болоод гахайгаа хагалчихсан юм.

Өдөржингөө явсны эцэст түүнд цамц,цаг хоёр аваад буцлаа.Сонголт хийх үнэхээр хэцүү юм байна.

Гэрийнхээ гадаа ирж кодоо хийчхээд дотогшоо ортол гэр харанхуй байв.Би зочны өрөөний гэрлийг асаачихаад өрөө лүүгээ очлоо.Тэхён хөнжлөө байдгаараа дээгүүрээ нөмөрчихсөн хэвтэж байх ба нэг гар нь хөнжлөөсөө гарчихсан утсаа атгачихсан байв.Өдөржингөө тоглоом тоглосон бололтой.Би сэрээлгүйгээр сэмээрхэн гарах гэтэл Тэхён мэдсэн юм шиг босоод ирэв.Аз болж бэлгээ доор шүүгээндээ үлдээчихсэн байлаа."Эүн?"Тэхён нойрмог хоолойгоор над руу худлаа урвайн орноосоо босож ирээд шууд л тэвэрчих нь тэр."Өнөөдөр завгүй байгаан бол уу?гэж бодоод ганцаараа хонох гэж байлаа"

"Би гэртээ ирэхгүй хаачихийн бэ?"би түүнд ингэж хэлчихээд түүн лүү харлаа.Тэхёны үс нь байдгаараа арзайчихсан байх аж.Би гараа явуулан түүний үсэнд хүрээд үсийг нь янзалж өглөө."Яагаад ийм царайлаг байдаг байна аа?"

"Мэдэхгүй ээ"

"Өнөөдөр юу хийв?"

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now