Сонссон тэр хоолойг би үнэхээр их санагалзсан байв.Баргил болоод гүн хоолой.Дандаа сонсдог байсансан.Хэзээ ч хамаагүй.Бүүр инээдтэй нь бүхий л зүйлтэй нь сонсдог байсан юмсан.Гаргах тэр сэтгэл хөдлөллүүдтэй нь цуг.
 
  "Юм шат-шатаах гэсэн юм"миний гэнт л хэл ам сонин болоод явчихав.Хэл ам ч гэж бүх л бие минь.

  Тэхён гаранд минь барисан байх тэр зурагнуудыг харчихаад босож ирэн"Эднийг үү?"уурласан өнгөтэй гар луу минь заахад би толгой дохилоо."Бүүр тэгж ихээр мартахыг хүсээд байгаа хэрэг үү?"цөхөрсөн хоолойгоор над руу чангаар хэлэхэд нь би цочиж орхив.

    Би түүний ууртай байдлаас айдаг.Тэр уурлахаараа тайвшруулах ямар нэгэн арга замыг биш харин алдаа хийж байдаг.Тэр өөрөө уураа хянаж чадахгүй,хянахыг хичээдэг ч тэгдэггүй.

   Түүнээс хоёр гурван алхамаар хойшлоод"Бид одоо хамааралгүй хүмүүс.Хэн хэндээ ч хамаагүй.Бидний дунд юу ч үлдээгүй.Зөвхөн хар бараан зүйлс л их байгаа.Тийм учраас над дээр дахиж битгий ирээрэй.Аль аль нь нэгнийгээ мартвал энэ л хамгийн зөв зам"би эргэж хараад буцаад байшин луугаа алхалаа.Араас минь халуун зүйл намайг нөмрөн авахад би зогсов."Мартаж чадахгүй.Хүсэхгүй байна.Чи намайг загнаж надтай харицахгүй байсан ч хамаагүй.Би чам дээр байнга ирэх болно"Тэхён улам чанга тэврэх бол би холдохыг ч хүссэнгүй,мултархыг ч хүсэнгүй.

  Түүнийхээ үнэрийг санаж.Байнга л энгэрт нь наалдаж үнэрээр нь дүүрдэг байлаа.

  Түүнийхээ төрхийг санаж.Харж л баяр баясгалантай болж,хайраар жигүүрлэдэг байлаа.

   Түүнийгээ өөрийг нь санаж...

   Дундаа байх өчүүхэн зайг ч битүүлэн тэвэрж явдаг хайртыгаа би санаж...

     Гудамжны гэрлүүд нэг нэгээрээ анивчих тоолонд нэг секунд өнгөрнө.Тэр нэг секундэд байх хэдхэн долинд бид өөрсдийгөө дулаацуулах аж.

   Тэхёнд одоо өнгөрч байгаа бүх зүйл хамаагүй гэсэн шиг хайхарж,намайг тэврэнэ.Гадаа сэрүүн байгаа ч бидний гэх тэр л зай шатаж байсан юм.

  "Тэгж л их өгүүлсэн юм бол энэнээс ч эрт ирж болох байсан"би түүнд ингэж хэлэхэд Тэхёны гар суларч намайг өөр лүүгээ эргэн харууллаа."Явуулахгүй байсан юм.Чам дээр минь ирэхийг зөвшөөрөхгүй байсан юм.Болдог бол чамтайгаа хамт хаашаа ч хамаагүй зугтмаар байна"Тэхён доош харан мэгшинэ.Хэзээ ч хэний ч өмнө сул дорой байгаагүй байтал хайр түүнийг эмзэг болгочихож.Шаналалыг мэдэрч үзээгүй хэрнэ одоо тэр шаналалаас илүүг мэдрээд зогсож байлаа.

[Completed]Hardmen||Kthजहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें