Би өглөөгүүр дөнгөж сэрэнгүүтээ эсвэл хагас унтаа байхдаа амьдралдаа хэлж байсан хамгийн тэнэг зүйлсийг ярьдаг хаха. Бүр дандаа шүү. Яагаад тэгээд байдаг юм болоо.
Манай ээж над руу өглөөгүүр хааяа залгадаг юм. Тэгээд дандаа надаас "бас л унтаж байна уу" гэж асуудаг. Ахлах сургуульд байхад өглөө унтахаар загнадаг байсан л даа. Тэгээд их сургуульд орсоны дараа загнахаа больсон ч энэ асуултанд нь унтаж байсан ч "үгүй ээ" гэж хариулдаг зуршилтай болчихсон хихи.
Хагассайн өдөр ээж залгадагаараа залгаж би ч үгүй гээд хариулчихсан. Тэгээд бас л нойрондоо дийлдээд тэнэг тэнэг юм ярьсанаа бүрэн сэргэнгүүтээ санаж нтр.
5 дахь өдөр гэж бодоод сандарсандаа "бие даалтын өдөр, өнөөдөр хичээл ороогүй амарч байна. Гэхдээ унтаагүй шүү" нүдээ ч нээж чадахгүй байж ямар өдөр гэдгээ ч мэдэхгүй аймар худлаа ярьж нтр. Гэхдээ 5 дахь бие даалт гэдэг нь үнэн байсан л даа.
Энэ яахав хамгийн хөнгөн жишээ, надаас ер нь орон дотроо байхад минь асуулт асуувал би ёстой тэнэг хариултууд өгдөг. Тэр бол огтхон ч би биш. Бүр огтхон ч би биш. За за та нар ямар намайг унтаж байхад асуулт асуух биш. Энэ бол хэзээ ч тохиолдохгүй зүйл хаха.
Дараа нь сэрээд утсаа харчихаад ээжтэй ярьсанаа санаж нтр.
