-1️⃣8️⃣-

459 67 1
                                    

Тэмцээн эхлэж буйг зарлан шүглийн дуу цуурайтна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэмцээн эхлэж буйг зарлан шүглийн дуу цуурайтна. Талбайд тоглож буй хүмүүсээс Минуг хайгаад олсонгүй. Анагаахын сургуулийн шигшээ, тамирын сургуулийн шигшээ багтай тоглоно гэдэг бахархмаар. Хэдий гол хүн маань харагдахгүй байсан ч талбайд зүгээр гүйх нь хүртэл анхаарал татах нэгэн байна. Бобби...

Шинэхэн оюутан байхдаа харж явсан залуу минь. Хэдэн жил өнгөрсөн ч харц булаам хэвээрээ байх гэж. Яг өмнөх шиг ээ зааланд суух охидын тэн хагас нь зөвхөн Боббиг харах гэж ирсэн байх. Түүнийг багтаа оноо авах бүрт фен охидууд шиг л орилолдоно. Дургүй хүрчихлээ байна.

Эхний үе зочин багын давуу оноогоор өндөрлөж, завсарлахад л би Минуг харж чадлаа. Тоглогч маань сэлгээнд сууж байж. Хэд хэдэн сэлгээ оруулж, тоглосоор манай багийг хожигдлоор тэмцээн өндөрлөлөө. Тоглолтын туршиМину сэлгээнд сууж, би талбайд гүйх Боббиг харсаар дууссан юм.

Гэртээ ирж, унтахаасаа өмнө хэдэн кино үзэхээр шийдэн нөүтбүүк ээ асаалаа. Хэдий цаг орой болсон ч утас нэг л чимээгүй байгаад гайхна. Гэтэл чат, мессеж, kakao talk зэрэг бүх харилцааны application гацчихсан байх аж. Зөвхөн мэдээлэл уншиж, хуваалцаж эсвэлизураг үзэх л боломжтой тул маш олон хүн энэ системийн гажилтад стрессдэж буйгаа илэрхийлжээ. Хэсэг хугацааны дараа зүгээр болно биз гэж бодон киногоо анхаарав.

Instagram л холбогдох ганц арга юм биз дээ?

realllllmino:
Хөөөе Ха Юнхи?

realllllmino:
Зурваст хариу өгөөч!

YoonHeeH:
Миний бүх чат болохгүй байна! Үхлээ юу?

realllllmino:
Үхлээ!

realllllmino:
Гэхдээ минийх уг нь болоод л байна даа 😈

realllmino:
Нээрээ би шийтгүүлсэн, бэлтгэл тасалсан тоогоор нь тоглолтонд оруулахгүй сэлгээнд суулгаж байгаа. Арай ч дээ нээрээ! Намайг яаж байгаа юм бэ? Ямар дэлхийн аварга биш дээ!!!

Sacred Lies: Stuck In Daydreams|SMH|Where stories live. Discover now