Би жаргалтай байлаа.Нүдээ аних тоолонд Тэхён намайг үнссээр сэрээчих нь муухай байгаа ч би жаргалтай байна.Өөрийнхөө залуутайгаа байгаадаа.

Удалгүй Тэхён намайг эргүүлэн өөрлүүгээ харууллаа.Миний амаар хэлэгдэх үзэсгэлэнтэй гэх үг түүнд багадна.Үгийн санд үзэсгэлэнтэйгээс өөр илүү ямар сайхан үг байдаг билээ?Тэрэнд минь үг ч багадна.Зүгээр л хүний хэлж чадашгүй үгээр илэрхийлэм гоо үзэмж.

Тэгээд халуун амьсгал минь ойртсоор намайг үнслээ.Дандаа хийддэггүй ч энгийн юм шиг санагдаж байлаа.Сонин л юм ийм хурдан дасчихдаг.

Уруулаа салгасныхаа дараагаар Тэхён"Сайхан амраарай"гэж хэлээд духан дээр минь үнсээд намайг тэврэн хэвтлээ.Одоо л нэг санаа зовох зүйл алга.

-

Тэхён өөдөөс минь харан инээмсэглэн сууна.Харин би урдах хоол руугаа нэг Тэхён руу нэг харан инээх бол Тэхён улам л өхөөрдсөн харцаар харах аж.

"Хоёулаа болзох уу?"би түүний асуултанд инээн толгой дохих бол Тэхён өөдөөс минь ч бас инээсээр суух аж."Би хамгийн хөөрхнөөрөө болчихоод гараад ирий,хүлээж байгаарай"би Тэхёнд ингэж хэлээд өрөө лүүгээ орон хамгийн гоё гэсэн хувцсаа өмсөөд нүүрээ түүнд таалагдахаар будаад өрөөнөөсөө гарлаа.Тэхён шатан дээр хүлээн зогсож байх ба намайг хараад хайр дүүрэн инээмсэглэлээрээ инээлээ.

-

Бид 2 эхлээд зоогийн газар орохоор шийдсэн уул нь бол парк орох байсан ч Тэхён үгүйсэгсээр байгаад орой явахаар болсон.

Хоолоо идэж дуусаад олон газраар явж,өөрсдийгөө хөгжөөн цагийг хамгийн жаргалтайгаараа өнгөрөөж байлаа.

-

Оройны 12 цаг болж байхад бид 2 парк дээр ирлээ.Тэхён гарыг минь даарчихвий гэсэндээ хүрэмнийхээ хармаанд өөрийнхөө гартай цуг хийчихсэн байлаа.

Алсын харагч дээр ирээд бид дотогш орлоо.Жиндүүхэн байх ажээ.Энэ орчин.Тэхёны мөрийг дэрлэн хажууд нь сууна.Харин Тэхён толгойгоо миний толгойг дэрлэсэн байх аж.Тэхён толгойгоо холдуулан намайг өөр лүүгээ харуулан удаан үнслээ.Нялуун залуу-Гэхдээ би дуртай.Амьсгалахаар бие биенээсээ салаад түүнийгээ би тэвэрлээ.Дулаахан цээжинд нь би хайртай.

-

Манай гэрийн гадна ирээд бид 2 дотогш орон үүдэнд Тэхён намайг үнссээр өрөө лүү минь дагуулж орох аж.
Би амьсгалаа авахаар Тэхёноос уруулаа салгалаа.Яг урдаас минь Тэхён харах бол би хэсэг түүнлүү ширтэж байгаад энгэр лүү нь наалдахаар түүндээ илүү ойртлоо.
Тэхён толгойг минь илэн баруун гарыг минь эрхий хуруугаараа үрэн надад тайвшрал гээчийг бэлэглэж байлаа."Өнөөдрийн болзоо чамд таалагдсан уу?"

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now