𝐅𝐥𝐨𝐲𝐝 𝐂𝐡𝐚𝐧𝐠𝐫𝐞𝐭𝐭𝐚 - 𝟏𝟗𝟎𝟒

339 39 3
                                    


Жинхэнэ нэр: Floyd Allen Changretta 

Төрсөн огноо: 1904-12-04

Төрсөн огноо: 1904-12-04

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Floyd.

1927 он. 

Гарнаас урсах цусаа нуусаар хүнгүй гудамжруу яван орлоо. Шаагих борооны урсгалд гаран дах цус минь бага багаар арилж байв. Хэн ч үл үзэгдэх гудамжны төгсгөлд хүйтэн бөгөөд нойтон хана налан доош суулаа. Гараа харах нь ээ цус бараг л арилж. 

Тэгсэн хэдий ч сэтгэл минь амарсангүй, ор мөргүй арилгах гэсэндээ хоёр гараа хооронд нь үрж эхлэв. Хэсэг хугацааны дараа гар минь хорсоход зарим хурууны хумсны завсараас цус олгойдон гарч байлаа. 

Хэдхэн минутын өмнө амь тавьсан хүний цус миний цустай холилджээ. 

Намайг хараал идээсэй, би ингээд жинхэнэ алуурчин болчихлоо. Уйлмаар санагдах ч огтоос уйлахгүй юм, сэтгэл зүрх минь мөс болоод хувирчихсан юм болов уу? 

Аавынхаа үеийн хүнийг  хоромхон зуур би хөнөөчихсөн шүүдээ, яагаад би огт айхгүй. Бурханаас хүртэл эмээхгүй байгаа юм бэ?

Энэ шөнө би анхны даалгавараа авч, түүнийгээ ч амжилттай биелүүлэн "Зоргос" бүлгийн толгойлогч болсон юм. 

Би тэр шөнө албин чөтгөр болсон. 

Бурханаас ч  айлгүй хүний алтан амийг гартаа байсан жижиг мэсээрээ авчихсан. Сүнсээ чөтгөрт худалдаж, зүрхээ би тамд шатаачихсан. Тэр үйл явдалаас хойш өдөр бүр би үхэлтэй улаан нүүрээрээ халз тулж эхлэв. 

Дэргэд минь хүн үхэх энгийн л үзэгдэл болж, би бага багаар алгуурханаар би биш болж байлаа.

Гэмт хэргийн хар далайд зоригтойгоор алхан орсон тэр өдөр минь бороотой байж билээ, харин энэ хараал идсэн тамаас гарсан тэр орой ч мөн бороотой байсан юм. 

Нүүрэн дээр минь борооны дусал буухад би бүхнээс чөлөөлөгдөх шиг л санагдсан. 

Би тэр шөнө үхсэн. 

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 16 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

태니: 𝐒𝐌𝐄𝐑𝐀𝐋𝐃𝐎Where stories live. Discover now