𝐄𝐬𝐜𝐚𝐩𝐢𝐧𝐠 𝐭𝐡𝐞 𝐉𝐚𝐢𝐥

495 85 10
                                    


Ivy.

Бурхан минь

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бурхан минь. 

Гэгээн эх мариа минь. 

Би түүнгүйгээр бараг л хатаж буй сарнай шиг болж байлаа. 

Би түүнийг цаг хором бүр санаж, саналгалзаж бас түүний төлөө залбирч, түүнээс болж галзуурч байв. 

Би нөгөө өрөөн дэх төмрийн чимээнээс болж халадаа ч нөмөрч амжилгүй үүдний өрөө рүү зүглэхэд цагдаагийн л бололтой залуус ухаангүй түүнийг минь дамналдсаар авч явсан юм. 

Би уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. 

Нэрийг нь дуудаж орилмоор байсан ч миний амнаас ганц ч үг унаагүй. Нэг мэдэхэд би цагдаагийн хэлтэс бололтой газар дан ганц халадтай, нойтон үстэй хана гөлрөөд сууж байлаа. 

Миний цээжин хэсэг ил гарч, хөл минь бүтнээрээ шахуу харагдах ч гэлээ би өөрийнхөө байгаа байдалд санаа зовсонгүй. 

Жонд л санаа зовж, зүрх минь урагдаж байлаа. 

Удалгүй хэн ч байхгүй байсан өрөөнд нэг цагдаагийн офицер залуу орж ирэх нь тэр. Халзан бас бүдүүн байсныг нь дурьдах нь зөв байх.

Хавтастай зүйлээ ширээн дээр шидэж айхтар чанга дуу өрөөнд хадаав. Би цочиж, зүрх минь хурдан хурдан цохилох аж.

"Тэгэхээр Ази гүнж минь, чиний ард ямар том хүмүүс байдгийг мэдэхгүй юм. Гэлээ гэхдээ чиний 5 улсын хилээр хуурамч бичиг баримттай гарсан хэрэг чинь дөнгөж сая шатчихлаа.."

" Ул мөргүй "

Тэр заналтай нь аргагүй өгүүлбэрээ дуусгав.

Аргагүй шүүдээ, гурван жил тэнсэн авах аль эсвэл нэг жил хоригдох хэргийг манай гэрийнхэн л цэвэрхэн зохицуулчихсан байж таараа. Гэхдээ би тэр зуур асар тэнэг зүйл бодов. Зүгээр Жоны араас шорон руу орчих уу гэж. 

Инээдтэй юм

Гэхдээ үгүйдээ, Жон. 

Тэр минь ямар мундаг хүн билээдээ. 

태니: 𝐒𝐌𝐄𝐑𝐀𝐋𝐃𝐎Where stories live. Discover now