🎁 - 𝟎𝟑

499 70 2
                                    


Орос улс. Москва хот. 

Ivy

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ivy.

Египетийн айгам халуун цаг агаараас Москвад ирэхэд биднийг үүлэрхэг тэнгэр бас шиврээ бороо угтаж авах аж. 

Бороог энэ зун тийм ч их хараагүй учир бид хоёул баяртай бас жаргалтай байсан юм.

Догдлом. 

Чийгний үнэр. 

Саарал тэнгэр. 

Бороо шиврээний чимээ. 

Жонтой хамт энэ улсад маш олон зүйлсийг хийв. Анх удаа дээдсийн үдэшлэгт орж үзлээ. Бас Оросын язгууртны музейг нь сонордож мөн түүнчлэн хотдоо алдартай уран зургийн үзэсгэлэнг сонирхон явж байгаад Жон өөрт таалагдсан Оросын хамгийн алдартай уран зураач Артурын гарын бүтээлийг үзэсгэлэнгийн эзэнтэй үнэ хаяалцан нүдэн дээр минь  худалдаж авахыг харах нь тэр. 

Энгэрийн халааснаасаа 5 сая долларын чек бичиж өгөх нь түүнд юу ч биш бололтой. 

Өдөр болгон л болж байдаг үзэгдэл мэт.

Тэр уг зургийг ирээдүйн гэрийнхээ зочны өрөөнд өлгөнө гэж баяртайгаар хэлсэн юм.

Биднийг эндээс явах ёстой өдрийн өмнөх өдөр нь бид хоёр бороонд шалба норов. Буудлын өрөөндөө бие биеэндээ нялхарч байтал амттай юм идмээр санагдаад Жонтой гадагшаа гарсан юм лдаа. Тэгсэн хүчтэй бороо орж таараад бид авсан бялуутайгаа хамт норчихсон. Бялуу минь хүртэл норчихсонд битүүхэндээ гонсгор байсан ч Жон намайг тайтгаруулж чадсан юмдаа. 

Яаж вэ гэж үү?

Үнэхээр сонирхож байгаа бол хэлэхэд. 

Өөрийнхөө шидэт үнсэлтээр.

Би түүнд тэврүүлж байхдаа, үнсүүлж зогсохдоо ер нь л түүнтэйгээ нэг агаараар амьсгалж байхдаа өөрийгөө хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн мэт орчлонгийн хамгийн азтай хүн ч юм шигээр алхам тутамдаа, хамтдаа илээх хором болгондоо би уг мэдрэмжийг мэдэрч байсан юм. 

태니: 𝐒𝐌𝐄𝐑𝐀𝐋𝐃𝐎Where stories live. Discover now