Бодсоноос илүү төвөгтэй байвал яах вэ?Одоо ч хүртэл энэ хэвээрээ үлдчихвэл.Гунигтай юм.Хамгийн хэцүү зүйлийг анх хүүхдүүдэд дээрэлхүүлэх л байх гэж бодсон.

Тэгтэл үгүй байж.Хамгийн яршигтай нь хүүхдүүд байх л гэж бодсон.Тэгтэл бас л үгүй.Эсвэл Тэхён надаар зүгээр л тоглож ашиглачихвал...Үгүй ээ үгүй биш.Тэр ийм зүйл хийх хүн бишшүүдээ.

Гэнэтхэн л хамран дээр минь нойтон зүйл дуслаа.Яагаад уйлаад байгаа юм бол?Намжүүн гараад явчихсан.Ангид хэн ч байхгүй байгаа учраас уу?Үгүй ээ,тэд надад хамаагүй шүүдээ,хамаагүй.

Тэхён сэтгэлд минь дураараа орж ирчихээд намайг ингэж зовоож байгаа юм.Хаалганаас наашаа гутлын чимээ ирсээр миний хажууд зогслоо.

"Яагаад уйлчихсан юм"хоолойг нь сонсоод л шууд танисан учраас түүнтэй ярилцахыг хүссэнгүй."Чамд хамаагүй ээ,яв"би түүнд ингэж хэлчхээд ширээнд наасан толгойгоо дээшлүүлэн Тэхён руу харлаа.

Тэгээд удаан бие бие лүүгээ ширтсэн.Би бодсон.Түүний минь бүх зүйл цорын ганц.Надад зориулагдсан зүрх нь хүртэл.

Би харцнаас нь түүнийгээ мэдэж байсан юм.Бас өөрийгөө түүний нүднээс олж хараад түүнд ухаангүй их хайртай гэдгээ мэдэрсэн.

Дараа нь түүнийхээ ертөнц болохыг хүссэн ч надад тэгэх эрх байхгүй.Тэгээд л би ингээд амьдралыг зогсоохыг хүссэн.

Түүн лүүгээ ингээд харж байгаадаа жаргалтай байсан юм."Тэхёнаа,би хүсэхгүй байгаа ч зүрх сэтгэл минь намайг хориод байна,би яах юм бэ?Чамайг хайрлахыг хүсэж байгаа ч дараа нь энд өвдөхөөсөө айгаад байна"би зүрхэн тушаа газартаа зөөлөн цохиход Тэхён хэлэх үггүйгээр намайг халуун энгэртээ наасан.Энэ чиний минь хариулт юм уу?

-

Тарах хонх дуугарахад би өглөөнөөсөө арай л дээрдчихсэн байлаа.Тэхён миний эм байх.

Тэхён ангийн минь үүдэнд зогсож байх ба над руу хараад зөөлөн инээмсэглэлээ.Би урд нь очиход Тэхён гараа надад сунгав.

"Гараа"гэж хэлэхэд нь би зүгээр л гараа өглөө.Тэгээд түүнийхээ дулаан гаранд гар минь бүрхэгдэж байлаа.

Сургуулиас гараад Тэхён надаас"Хаашаа явцгаах уу?"гэхэд нь би"Харихгүй юм уу?"гэж хэлэхэд тэрээр толгойгоо сэгсрээд"Өөр газар луу явцгаая"гэж хэлээд намайг хөтлөн явсаар тоглоомын талбай дээр ирлээ.

Сандал дээр очиж суухад Тэхён гарыг минь дүрэмт хувцасныхаа хармаа луу хийхэд бидний гар аль аль нь дулаацаж байв.

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now