Тархи

500 45 4
                                    

Шуугиантай байна. Хэн нэгэн миний нэрийг чангаар хашгирна. Чихэнд чийртэйгээр. Биеэ барин нүдээ анилаа. Хэзээ би энэ бүхнээс залхчихваа? 

Нүдэн дээр тусах хурц гэрлүүд. Хэтэрхий чамин хувцас хэрэглэл. Гялбам тайз засал. Хэзээ энэ гял цал бүхнээс, чимээ шуугианаас, мөрөөдлөөсөө залхчихсан юм бол?

BTS, BTS, BTS.. 

Хэдэн мянган охидын хоолой  магадгүй бас залуучуудын хоолой дуу нэгтэйгээр биднийг дуудан хашгирна. Энэ хоолойнуудыг сонсохдоо баярлаж бахархдаг байсан минь хэзээ билээ? Энэ хоолойнуудыг л сонсохын тулд хөлсөө дуслуулан хичээж зүтгэдэг байсан минь хэдийд билээ? 

Нэг л санахгүй. 

Хэзээ хамгийн сүүлд аз жаргалтайгаар орноосоо боссоноо, хэзээ хамгийн сүүлд эрч хүчтэйгээр амьдарч байснаа, хэзээ хамгийн сүүлд эрх чөлөөтэйгөөр алхалж явснаа нэг л санахгүй нь. 

Тархины минь санах ойн багтаамж багассаных юм болов уу? 

Чихэвчээр хөгжим эхлэх гэж байгааг сануулан уруудуулан тоолно. Гурав, хоёр, нэг.

Гэрэл цацран, хөгжим эхлэнэ. Ямартай ч энэ удаад миний ээлж биш.

Өмнө нь дууг яагаад би эхлүүлж болдоггүй талаар ПД-нимд гомдоллодог байсан бол одоо энэ тайзан дээр зогсохдоо дууг эхлүүлэх үүрэг хүлээдэггүйдээ "ямар азаар" гэж бодон талархана. 

Гэвч дуу эхэлсэн л бол хэдийд нь ч бай үглэх үүрэг хүлээх нь гачлантай. Хусогийн хэсэг дуусч миний ээлж ирэхэд гартаа атгасан микрофоноо уруулдаа ойртуулаад хэдэн мянган удаа давтсан шигээ үглэж эхлэнэ. 

Урьд өмнө энэ мөчийг л аз жаргалд тооцдог байсан атал одоо зугтаж үл болом ял мэт санагдах болж. Өнөөх л олны нүргээн амнаас гарах үг бүрийг минь алдахгүй дагаж түрэн орилолдоно. Энэ танхимд цугласан хүн бүр бичсэн үг бүрийг минь ягштал цээжилчихээд яг л би энд байх шаардлагагүй байгаад ч хэрэггүй юм шигээр алдаагүй дуулалдана. 

Айдас дүүрэн. Чихэнд чийртэй. 

Алхам бүрийг минь дүрс бичлэгийн аппарат баталгаажуулж, инээмсэглэсэн, уурласан, ер ямар ч сэтгэл хөдлөл үл илэрхийлсэн байхад ч баримтжуулан авахгүй бол алдас болох мэт үхэлдэнэ. Ард өлгөсөн том дэлгэцэн дээр дүрс минь гарах бүрийд нуруу хүйт оргих мэт болно. Бүхний анхааралд өртөх шаардлага тийнхүү ирж байгаа болохоор. 

Яаж ч байсан "жаргалтай" харагдах ёстой. 

Дүрэм ёсоор би инээмсэглэнэ. Үгүй ядахнаа л төстэй хувирал үзүүлнэ. Нүүрэндээ. 

Танхим харанхуйлах мөчид л харин тайвшрал намайг бүрхэн авч "энгийн" нэгэн болсон мэт таатай мэдрэмж төрүүлнэ. 

Гэвч дахиад л танхимд гэрэл асаж, тайзанд бид долуул гарна. Харин тэнд Мин Шюга гэх залуу яг ийм гачлант бодлуудыг тархин дотроо гацсан хуурцаг мэт тоглуулсаар л.

Надтай хамт эргэцүүл.Where stories live. Discover now