04.Тэврэлт

Mulai dari awal
                                    

Тэхён алхаж байхдаа багийн минь зурагны хажууд ирэхэд амандаа нэг зүйл шивнээд амжив.Магадгүй миний багийн зураг ямар нэг зүйлийг бодогдуулсан байх.

Тэхён нуруугаа харуулан зогсох ба би сая л хацраа хэвийн хэмжээнд нь оруулав.Гэхдээ дотор минь ой шатаах хэртэй гал авалзаж байгааг би мэдэрч байна.

Сэтгэл дотор минь хэдэн өдрийн стрессээс болоод бачимдуу байсан ч өөрийгөө тайван болчихсон байгаагаа мэдэрлээ.

Магадгүй Тэхёноос болсон байж магад.Хэдэн өдөртөө биеэ барьж,Тэхёнтой уулзах болгондоо тайван амгалан болчихдог нь Тэхёноос болж байсан.

Бас уурласан үед минь намайг тайвшруулах хүн нь  Тэхён.Уйлчихсан байх үед минь ч бас намайг тайтгаруулж,аргадах хүн нь Тэхён байсаар л ирсэн.

Бас уураа гаргах хүн нь олдохгүй бол Тэхёныг дуудаж,түүнд уураа гаргах үед шоолоод л байж байдаг хүн нь Тэхён л байсан.

Харанхуйд алхаж чадахгүй,айснаасаа болоод хэнтэй ч хамаагүй явахыг хүсэхэд Тэхён л зөвхөн инээгээд байж байдаг.

Охидуудтай муудалцаж,банди нар араас дагаж,ганцааранг минь алхаж байх үед Тэхён л намайг хамгаалдаг байж.

Ингээд бодоход миний хажууд намайг хамгаалах,халамжилж байгаа хүн нь зөвхөн Тэхён.Өөр нэгэн биш.Түүнээр халамжлуулах надад таалагддаг.

Түүнээр хамгаалуулах надад айдас биш аз жаргалыг өгдөг.Бид хоёр 1 сар л найзалсан.Гэхдээ энэ нөхөрлөл ингэтлээ дотно болно гэдэг гайхалтай хэрэг.

Энэ бүхний утга учир Тэхён дээр тогтож байгаа.Яагаад гэвэл тэр надад нөхөрлөцгөөе гэж хэлээгүй байсан бол өдийд бид нэг нэгнээ танихгүй шахам л явах байсан шүүдээ.

Тэр анхдагч нь гэсэн үг.Бас энэ нөхөрлөлийг ингэж гүнзгийрүүлсэн нь ч бас Тэхён.

Тийм учраас надад одоо санаа зовох зүйл байхгүй байна шүү дээ.Цаг ямагт эрэгтэй сайн найз минь хажууд байгаа болохоор.
  
Энэ бүхнийг бодож байх зуураа урууландаа бодсон зүйлээсээ авсан мэдрэмжээ буулгалаа.Харин Тэхён эргэж харан бас л дулаахан инээмсэглэлээ тодруулав.

Энэ жиндүүхэн өрөө Тэхёноос болоод бүүр халуун болчихож."Би явлаа шүү"Тэхён өрөөний хаалгыг зүглэж эхлэн алхахад би ашгүй дээ,гэж бодож байсан ч явуулахыг хүссэнгүй.

"Ээж хоно гэсэн биздээ?"гэж хэлэн доошоо харахад Тэхёны инээмсэглэх нь сонсогдлоо."Гэхдээ чамд эвгүй байгаа болохоо-"

[Completed]Hardmen||KthTempat cerita menjadi hidup. Temukan sekarang