Бэкхён эцсийн хүчээ гарган Тэхёнруу сэлмээ далайхад тэр хүчинд нь арагш ухрахдаа түүнийг дуудах танил нэгэн хоолойг сонслоо. Тиймээ сонсохыг хүссэн хайртай эмэгтэйгийнх нь хоолой мөн байна.
Тэр хүч орж байна уу гэлтэй сэргэн нүд ирмэх зуур Бэкхёний түүнрүү далайсан сэлэмнээс бултан түүний ард гараад сэлмээ цээжин тус газарт нь дүрж амжлаа.

Бэкхёний амнаас цус садран урсаж, хөл нь нугаларан доош сөгдөхдөө харцаа дээшлүүлэн цустай шүдээ гарган инээгээд
"Чи миний араас ирэх л болно" гэж арай ядан хэлэхэд Тэхён түүний эрүүнээс барин зэвүүн инээгээд
"Тийм ээ, гэхдээ би үхэхгүй" Тэхён ингэж хэлээд түүний дотор байх сэлмээ эргэн хүчтэйгээр сугалахад Бэкхён сөхөрсөн чигтээ, нүдээ нээлттэй амьсгал хураах нь  тэр.
Тэхён амьсгаатан эргэн тойрноо нэг харчхаад, сэлмээ газар хүчтэй хаян эргэн харахдаа зүрхэн тушаа газартаа өвдөлт ирэхийг мэдрэлээ.
Удалгүй түүний амнаас ч бас цус урсан гарах нь тэр. Юнги түүний ард ирчихсэн эргэж харахад нь сэлмээ түүнрүү дүрчихсэн нь энэ байв.
Тэхён цээжинд нь зоогдсон сэлмийг чичирсэн гараараа барин Юнги рүү харахад Юнги инээгээд
"Эцсийн амийг чинь би тасалсанд баяртай байна, хаантан минь"
Тэхёны хөл хүчгүйдэн газарт унахтай зэрэгцэн түүний хайртай эмэгтэй уйлан түүнрүү гүйж байгаа нь түүний нүдэнд харагдаж байлаа.

Юнги эргэн явахдаа харанхуйд Элизабетыг тогтож хараагүй бөгөөд Элизабет гүйж ирэхдээ шидэт элсээ Юнги рүү цацахад Юнги нүдээ барин орилсоор доош суух ба нүднээс нь эхлэн элс болсоор бие нь үүрч унаж байв.

"Та нарыг тамд хүлээж байх болно."
Үхэхдээ хүртэл өшөө хорслын үгийг хайр найргүй цацсан нь энэ байлаа.

Элизабет ууттай элсээ газар хаян хамаг хурдаараа Тэхён дээр гүйж ирэн толгойг нь өвөр дээрээ тавин, хацраас нь барин авахад Тэхён цусаар ханиалган, гар нь салганан, нүд нь бүрэлзэнэ.
Харин түүнийг газар үхэтхийн унахыг харсан Намжүүн, Жин нар тэдэн дээр ирэн тэднийг тойрон хамгаалаад ирэх чөтгөрүүдтэй тулалдаж байв. Яг л эцсийн мөчийг нь тэдэнд үлдээж буй мэт.

"Гуйя, Тэхён битгий нүдээ аниарай" Элизабет Тэхёны хацраас барин ийн хэлэхэд Тэхён цусаар ханиалган Элизабет рүү харахдаа нүдэнд нь нулимс хуралдсан байх нь харагдаж байлаа.

"Н-найз нөхөд, хайртай дотны хүмүүсээ алчихсан нүгэл минь...одоо ирж байх шиг байна" Тэхёныг сөөнгөтсөн хоолойгоор хэлэхэд Элизабет Тэхёны гарыг чангаар атгаад
"Үгүй ээ битгий ингэж хэл, чи үхэхгүй. Удахгүй Хусог ирчихнэ. Тэгээд чамайг эмчилнэ" гэхэд Тэхён хөнгөхөн инээгээд Элизабетын хацарнаас чирирсэн цустай гараараа барихад түүний гарыг даган Элизабетын нулимс урсаж байлаа.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now