"Хонгор минь эхлээд суу" тэр залуугийн үгэнд Элизабетын уур хөдлөн "Би чиний хонгор биш! Намайг битгий тэгж дуудаад бай!" шүдээ зуусаар ийн хэлэв. Тэхёноос өөр түүнийг ингэж дууддаг хүн байхгүй байхад хэн нь үл мэдэгдэх энэ залуу Элизабетын хэн болчхоод түүнийг ингэж дуудаад байгаа юм.

"Юнги намайг Тэхён дээр хүргэ-"

"Би эхлээд суу гэсэн!" өнөөх залуу ширээг хүчтэй цохин орилоход ширээ дундуураа салан унаж их дуу чимээ гаргах нь тэр. Түүнд нь Элизабет цочин бүлтгэнээд
"Чи хэн юм?"

Түүнрүү өнөөх залуу залхсан янзаар харахад Элизабет гүнзгий амьсгаа аваад тэднээс холхон суугаад хариулт нэхэн түүнрүү харвал

"Би бол Оман улсын хаан I-р Абраксас Бён Бэкхён" өнөөх залуу хойшоогоо сандлаа налан, хөлөө ачин суух нь цаанаа л нэг ихэмсэг, хямсгар харагдах аж.

"Тийм байж, харин одоо намайг яах гэж энд авчирснаа хэл!" Элизабет уурандаа хуваагдсан ширээний нэг талыг цохин Юнги рүү шүд зуун хэлэхэд Юнги ямар ч хувиралгүй түүнрүү ширтэхэд өнөөх залуу ахин ам нээн "Юнги Тэхёнд биш надад зүтгэдэг. Бас 10000 жилд ганц төрдөг ариун цуст аль хэдийн төрчихсөн байхад би уулзахгүй бол алдас болно биз дээ" гээд тэр хөхрөх аж. Яг галзуу хүн шиг.

"Би Ким Тэхёныг үзэн яддаг. Түүнээс болж миний дүү амиа хорлочихсон" Юнгигийн хэлсэн зүйлд Элизабет гайхшран одоо л Юнгигийн яагаад өөрийг нь энд авчирсныг ойлгов бололтой.

"Гэхдээ чи намайг энд авч ирж яах гэсэн юм. Дүүгийн чинь үхэлд би ямар буруутай юм"

Юнги түүнрүү хүйтэн инээгээд "Би дүүдээ хайртай байсан. Маш их. Харин одоо тэр минь надад байхгүй. Тэхён чамайг амьнаасаа ч илүү хайрладаг байх аа. Тэгвэл түүний эмэгтэй түүнээс явчихвал над шиг шаналал амсахгүй гэж үү?" гэхэд Элизабет толгойгоо хөнгөн сэгсрээд "Тэр ирэхгүй. Ирсэн ч та нарыг заавал алах болно"

Түүний үгэнд Бэкхён инээгээд "Тэр намайг дийлж чадахгүй л байх. Харин бяцхан охин минь одоо миний өөдөөс үг хаяад байлгүй явж хувцсаа соль" гэхэд Элизабет гайхан түүнрүү галзуу юм уу гэсэн харцаар харахад Бэкхён инээгээд "Бидний хуримд бэлдэх хэрэгтэй шүү дээ" нь тэр.

"Чи юу яриад-" түүний яриаг таслан Юнги өөр нэгэн танихгүй залуутай ирэн түүний хоёр гарнаас барин хүчтэй өргөөд босгочихов.

Элизабет түүнээс гараа татаж авахыг хүсэн тийчгэнэхэд Юнги уурлан түүнийг алгадах гэтэл Бэкхёний хоолой сонстон "Юнги, муу ч үгүй тэр миний эхнэр болох хүн, зөөлөн ханд" гэхэд Юнги гараа буулгаад цааш түүнийг чирэн явлаа.


[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now