Хаалга өшиглөн ороход бүгд л над руу гөлөрнө.Хэдий би тийм ч их хичээдэггүй ч бүх л залуучуудын хамраас цус садарна.
Маш том толины өмнө нэгэн залуу болон бүсгүй хоёр хослон бүжнэ.Үүнийг нь тэдний хойно сандал дээр сууж байгаа хүүхдүүд шагшран магтана.
-Бурхан минь манай хоёр багш энд бидэнд хичээл заах биш дэлхийн хэмжээний тайзан дээр бүжиглэж байх ёстой
-Чи одоо юу яриад байгаа юм бэ? Гүэ яахав тийм л гэхдээ би багш нартайгаа илүү урт хугацаанд хамт баймаар байна
-Хөөе хоёроо та хоёр битгий хэрэлдээд бай ээж маань хэлэхдээ дандаа хоорондоо хэрэлдэж муудалцдаг хүмүүс хоорондоо гэрлэдэг гэсэн шүү
-Наадах чинь шал худлаа гэсээр чанга чанга инээн Чэён тэдний яриаг тасалдуулав.
-Яагаад худлаа гэж?
-Эгч нь амьдралдаа маш олон эрэгтэй хүмүүстэй хэрэлдэж бүр зодолдож байсан тэгэхээр би бүгдтэй нь гэрлэнэ гэсэн үг үү?
-Тээр Исү бид хоёр хэрэлдлээ гээд гэрлэхгүй ойлгосон уу?
-Хөөш чи Чэён битгий жоохон хүүхдүүдтэй балайраад бай гэж бүжиглэж байсан Лиса хүрч ирэв.
-Би зүгээр л энэ охины хэлснийг залруулахыг хүссэн юм новшийн балайрах биш гэж хэлээд Чэён нүдээ эргэлдүүлэв.
Лиса Чэён хоёр хэрэлдсээр өөрсдийн дахиад 2 сайн найзтайгаа амьдардаг гэр рүүгээ явах бөгөөд тэр хоёр гэртээ ирэхэд Жэнни гал тогоонд хоол хийн зогсоно.Харин Жисү их л хичээнгүйлэн Компьютер тоглоом тоглож байв.Лиса Чэён хоёр гараа угааж хувцсаа сольчхоод ирэхэд Жэнни хоолоо өрж бүгд хоолоо идэж эхлэв.Тэд өдөрт болсон бүх л зүйлээ нэг нэгэндээ тайлагнаж инээлдэнгээ хоолоо идэж байлаа.Энэ дөрвөн охид яг л гэр бүл шиг.
Өглөө эрт Жэнни босон гарч гүйх бол Жисү ажил руугаа явав.Чэён босож аяга кофе уунгаа өөрийн дааж авсан хэргийн материалыг уншиж, Лиса инээдмийн нэвтрүүлэг үзэж байв.Гэнэт л хаалганы хонх дуугарахад бүгд л гайлаа.Учир нь тэдний гэрийн хонх барагтай л бол дуугардаггүй юм.Чэён хөмсгөө зангидсаар хаалга онгойлгоход өхөөрдөм туулайг санагдуулам маш царайлаг залуу тэдний гэрийн үүдэн дээр зогсож байв.
-Уучлаарай энд Лиса байгаа юу байгаа бол Жон Жонгүг уулзахыг хүссэн гээд дамжуулаад өгөөч
-Аан чи ор л доо тэр байгаа гэсээр инээмсэглэв
Жонгүгийг ороход Лиса том нүдээ бүр том болгосоор Жонгүгийг ширтэхэд.Жонгүг түүний гайхахыг харчхаад
-Аан би чамд нэг зүйл хэлэх гээд гэсээр ичсэн бололтой доошоо харан инээмсэглэв мөн түүний гарт нэг баглаа цэцэг байх ажээ.Үүнийг нь ажигласан Чэён
-Баглаа цэцэг, улайсан хацар гээд л чи арай манай Лисад сэтгэлээ илчлэх гээд байгаа юм биш биз дээ гэхдээ манай хүн аль хэдийн борлогдчихсон.Энэ хоёрыг би салгах гэж их үзсэн дээ даан ч бүтээгүй одоо жинхэнэ хайр гэдэг нь л байх даа ямартай ч хөөрхөн залуу минь чамд боломж байхгүй.
Түүнийг ингэж хэлэхэд Жонгүг нэлээн гайхав.Учир бараг нэг жилийн турш харж явсан эмэгтэй нь найз залуутай бас дээрээс тэр анх удаа л Чэён шиг хамаа намаагүй нэгнийг харж байлаа.Саяны Чэёны үйлдлийг харсан Лиса бантсандаа болоод арай гэж ам нээн
-Хөөе чи одоо хүн амьтнаас ичдэггүй юмуу?!!
-Зссс чамайг новшийн ичимхий болохоор л би анх удаа уулзсан эрэгтэйдээ ийм юм хэлээд зогсож байгаа биз дээ хөөе залуу гэхдээ чи надтай болзож болно шүү гэж хэлээд чанга чанга инээв.
Жонгүг бантсандаа болоод гялс Лисад цэцгээ өгчихөөд гараад зугтаачхав.
Энэ явдлаас хойш долоо хоногийн дараа
Жонгүг Гангнам дүүргийн Прокурорын газарт ажилдаг бөгөөд хамгийн чадварлаг прокуроруудын нэг юм.Тэр энэ удаа нэгэн баян өвгөнийг залуухан эхнэр нь алсан гэх хэргийг дааж авсан бөгөөд сэжигтнийг яг ч нөхрөө алсан гэх баталгаа байхгүй юм.Зүгээр л үйлчлэгч үхсэн өвгөний дэргэд түүний эхнэр зогсож байхыг олж хараад цагдаа дуудсан хэрэг.Өвгөний бүх хүүхдүүд нь бүгд залуухан эхнэр болох Бэ Жинхэ аавыг нь алсан гэдэгт итгэлтэй байгаа болохоор түүний эсрэг мэдүүлэг өгсөн билээ.
Бэ Жинхэ залуухан ч гэсэндээ маш ухаалаг Пак Чэёныг хөлсөлсөн бөгөөд түүнтэй хамт байцаалтын өрөөнд прокурорыг ирэхийг хүлээн сууна.Мэдүүлгийн өрөөний хаалга нээгдэж Жон Жонгүг орж ирэхэд Чэён үнэхээр ичиж байв.Учир нь тэр дахин хэзээ ч уулзахгүй байх гэсэн үедээ л хүмүүст л өөрийн төрөлх зангаа гаргадаг харин тэр дахиад Жон Жонгүгтэй уулзчихлаа магадгүй дахиад маш олон удаа ч уулзах байх.
