Түүний үг хэтэрхий гэнэтийн байсан учир би ч нилээдгүй сандрав. Гэсэн ч би тэгье гээд хэлчихсэн юм.

Болзоо... нөхрөөсөө салсны дараа эрэгтэй хүнтэй ийм дотно ойр байгаа минь анхных. Гэсэн ч энэ бол зүгээр л болзоо. Хэн хэнийхээ сэтгэлийг сэргээх гэсэн зугаа төдий.



                               °°°

Бид өдөржин зугаалж, зургаа дарж, хос зүйлс аван, өдрийг гайхалтай өнгрүүллээ.

"Орой болохоор алсыг харагч ямар янзтай харагддаг гээч! Гуйя, алсын харагч дээр сууцгаая"

Паркын хажуугаар алхаж байхад тэр надад ийн санал болгов.

Бид тасалбараа аван алсыг харагч руу орцгоолоо. Тэр над руу хараад суучихсан инээгээд л... орой болчихсон энд тэндхийн гэрэл асчихсан, тэнгэрт байх одод гялалзаад л, агаар ч сайхан, үнэхээр бүх зүйл төгс байлаа.

"Мартчихсан уу? Хуучин нөхрөө? Түүнд хайртай юу?"

Гадаахыг ажиглаж суусан надруу хараад тэр ийнхүү асуулаа.

Үнэхээр би түүнийг мартсан болов уу? Түүнийг гэх хайр минь хөрсөн болов уу? Өдөр бүр санаж, хийсэн үйлдэл болгон минь түүнийг бодогдуулж байна шүү дээ. Тийм байхад би түүнийг мартсан, хайрлахаа больсон гэж хэлж болох эсэхээ үнэхээр үл мэднэ.

"Мэдэхгүй юм даа, хэн нэгнийг мартана гэдэг, хайрлахаас ч хэцүү бололтой" би түүний өөдөөс ширтээд ийн хэллээ.

"Хэрвээ чи түүнийг мартчихвал надад заавал хэлээрэй. Би түүний оронд чамайг хайрламаар байна"

Түүнийг хэлж дуусахтай зэрэгцэн алсыг харагч ч зогсов.

°°°

Паркаас гарахад бид үнэхээр ядарсан байсан тул шууд л гэрлүүгээ явцгаав. Тэр намайг хүргэж өгнө гэж зүтгэсний үр дүнд бид одоо манай гэрлүү намайг хүргэж өгөх гээд явж байна. Ишины машин эвдэрчихсэн засварт байгаа тул бид алхахаар шийдсэн юм. Яагаад ч юм бид дуугаа хураачихав. Магадгүй алсыг харагч дотор өрнөсөн ярианаас болсон байх.

Би Жүнмёныг мартах гэж, хайрлахгүй байх гэж түүнээс зугтсан биш билүү? Тийм атал яагаад одоо энд хоёр туйлтай, яах гээд байгаа нь ч мэдэгдэхгүй новш шиг аашилж байгаагаа өөрөө ч ойлгохгүй нь. Магадгүй би айсаар байгаа байх. Жүнмён буруугаа хүлээгээд ирвэл би энд Ишинтай хамт байж болохгүй гээд айгаад байгаа байх.

Харин Ишин? Тэр сайн залуу, үнэхээр үнэхээр сайн залуу. Би түүнийг хүртэх юуг хийсэн юм бэ? гэж би өөрөөсөө үргэлж асуудаг.
Өдрийн болзооны үеэр би түүнд хоёр ихэр хүүхэдтэй болсон тухайгаа хэлэхэд тэр инээгээд,

"Хөөх, үнэхээр гайхалтай. Бяцхан зүрхнүүд энд байгаа байх нь ээ" гээд гэдсэн дээр минь гараа тавьсан.

Тэгээд орой нь надад сэтгэлээ илчлэсэн гэхээр тэр миний хүүхдүүдэд үнэхээр тохирох нэгэн бололтой. Ядаж л тэр халуун дулаан, халамжтай... бас намайг ч хайрладаг...

"За ор доо, өнөөдөр үнэхээр хөгжилтэй байлаа" тэр ийн хэлчихээд цаашаа хэд алхав. Тэгснээ нэг юм мартсан мэт хурдан алхаж ирснээ хацар дээр минь зөөлөн үнсчихээд, цаашаа маш хурдан гүйгээд алга болчихов.

Гайхалтай!!! Зүрх минь хэвийн цохилдгоосоо хэд дахин хурдан цохилж, биен дэх хамаг цас толгой руу юүлэх шиг л болчихов.

Тэр надад юу хийгээд байгаа юм?


                                  °°°

Сандралаасаа бүрэн гарж ч амьжсангүй шууд л гэртээ орж ирээд хаалгаа налан доош суулаа.

Үнэхээр би яачих нь энэ вэ? Догдлоод байгаа юм байх даа! Догдлол... энэ зүйлийг анх Жүнмёнтой болзож эхлээд, ганцхан түүнээс л мэдэрч байсан юмсан. Гэтэл би энд өөр хүнээс, өөр мэдрэмжийг мэдэрч байна.

Жан Ишин... чи миний хоёр дахь дурлал мөн юм шиг байна...




A/N: zaa amlasnaaraa oruulaad l bnshu😘 Ta nar goy uram ug l duu, uguhgu bsn c bolno l doo, ghdee l ug l duu😂😂😂











~Sleeping With The Enemy~ [Completed]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon