9

1.7K 143 3
                                    

Хорвоо үнэхээр эрээ цээргүй. Хэн нэгэнд сайхан гэр бүл, аз жаргалтай амьдрал заяадаг боловч өөр бусад нэгэнд юу ч өгөхгүй. Харанхуй, хоосон... тэгээд л гүйцээ. Юу ч үгүй.

Өнөөдөр миний үхэх өдөр. Жон эмч усан завьны танилтайгаа тохиролцож чадсан учраас л өнөөдөр би үхэх нь. Хэдий хэцүү бүхнээс холдож буй мэт боловч дотроо бол үнэнгээсээ, хэдэн мянган удаа үхчихсэн хөөрхийлөлтэй би... Ким Жүнмён гэх хүнтэй анх танилцаж байх үед би энэ дэлхий дээрх хамгийн азтай хүн шиг өөрийгөө төсөөлдөг байлаа. Одоо надад хоёр сонголт байна. Жүнмёнд бүх үнэнээ хэлж, уйлж дуулж гуйгаад ч атугай хүүхэд бид хоёрыг хайрлаач, ахиж бүү зовоогооч гээд оччихмоор. Эсвэл түүнд энэ хорвоо дээрх Ким Миёон гэх хүн үхчихсэн хэмээн итгүүлэх...

    Эцэст нь, би үхчихсэн
                                  °°°

Өнөөдөр үнэхээр бүрхэг өдөр байна. Хүүхэд минь эрүүл бойжиж байгаа нь миний гэдэс томрохын хэрээр мэдэгдэнэ. Дараа долоо хоногийн эмчийн үзлэгээр хүүхдийн хүйс тодорхойлогдоно хэмээн эмч хэлсэн. Хааяа нэг Катрины кафед зочилж амттай кофе уун, сайхан жигнэмэгээр дайлуулан энэ тэрийг хуучлах нь амьдралыг улам л сайхан санагдуулна. Учир нь Канадад байхад найзууд гэх хүмүүсгүй байсан юм. Хэдэн хүмүүс байх нь байсан ч бүгд л Жүнмёны мөнгө эрх мэдэлд шунан надтай найзладаг байсан. Харин энд бол Каттай өдөржин хэрэгтэй хэрэггүй зүйлс ярьж, хөгжилдөх нь үнэхээр сэтгэл сэргээнэ.

Гэдэс томрохын хэрээр дэлгүүрийн захирал намайг долоо хоногт 3 удаа амраадаг болчихсон. Эндхийн хүмүүс их эелдэг. Ямартай ч бүгд Жүнмёноос илүү хүнлэг.

Элдвийг бодож суусаар байтал аль хэдийн ажилдаа явах цаг болчихжээ.

         Яарсаар ажилдаа ирэн дүрэмт хувцсаа өмсөн ажлаа эхлүүллээ. Цонхоор одоо л нэг цэлмэж буй тэнгэрийг ажсаар зогстол хаалганы дээр байдаг хүн орж ирж байгааг мэдэгдүүлдэг хонх жингэнэв. Хаалганы зүгрүү удаанаар харахад төсөөлөө ч үгүй хүн зогсож байлаа...












Олон хоног хараагүй  түүний төрх над руу ойртоход би ийн уулга алдлаа.

"Ишин?"

Тэр ойртсоор миний өмнө тулж ирээд "Сайн уу Миёон? Уулзаагүй удсан байна шүү" гээд инээмсэглэв.

"Ю.юу тийм байна. Чи ч бас сайн уу?"

"Сайн... сайн ч гэж..."  Тэр ийнхүү хэлээд толгойгоо бөхийлгөөд, бага зэрэг сөөнгө хоолойгоор,

~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now