Элизабетын хайр хүрэн түүнийг чанга тэврэхэд ахиад л нулимс нь цийлэгнээд байв.

"Миний охин уйланхай болчихжээ" Тэхён эгдүүрэн түүний хамрыг чимхэн ийн хэлээд тэд босон өрөөнөөсөө гарцгаалаа.
Тэд хөтлөлцөн зоогын өрөө рүү явах ба бие бие рүүгээ инээмсэглэн хааяа хааяахан Тэхён хайртынхаа хацар дээр үнсэх нь дэндүү жаргалтай харагдана.
Хүйтэн хөндий байсан ордныг гэрэл гэгээтэй, халуун дулаан болгож байна уу? л гэлтэй байлаа.

Зоогын өрөөнд орох гэхэд Намжүүн хаалганы хажууд зогсож байх ба Элизабет түүнийг очин тэврэхэд сандран нүд нь түүнийг тэврэх Элизабет рүү нэг, хажууд нь хөмсгөө зангидан зогсох Тэхён руу нэг гүйсээр байв.

Элизабет тэврэлтээ салгаад "Санасан шүү, Намжүүнаа. Тэхёныг харж хандаж байсанд чинь баярлалаа"  гэхэд Намжүүн эв хавьгүй инээх аядахад Тэхён Элизабетын гарнаас чирсээр өрөө рүү орлоо.

Тэхён хошуугаа унжуулан "Өчигдөр л уулзсан байж өнөөдөр өөр залууг тэврээд л ичихээ больчихжээ" хэмээн ширэв татахад Элизабет инээгээд "Намжүүн аав шиг минь байдаг байсан болохоор л удаан хугацааны дараа ирээд түүнд баярласнаа илэрхийлсэн шүү дээ" Элизабет түүний хажууд суухад Тэхён түүнийг татан өвөр дээрээ суулгаад хошуу руугаа заав. Элизабет инээгээд түүнийг хурдхан үнсчхээд буцан суудалдаа суулаа.

Элизабет Жонгүгийнд байхдаа энд байсан бараг ихэнх хүмүүсийг өгүүлсэн ба Намжүүнийг харахдаа л тэврэх ёстой юм шиг санагдсан юм. Түүнийг хоригдож байхад Намжүүн түүнд тусалж яг л аав шиг нь байсан шүү дээ. Тэр энэ хүний ачийг хэзээ ч мартаж чадахгүй.

Тэд хооллож байх зуур Тэхён Элизабетыг хооллоод байсан бөгөөд өөрөө хоолгүй олон хоног яваад өчнөөн турчихсан байж тийм ч их хоол идэхгүй байгаад Элизабетын санаа ихээр зовж байв. Тэгээд бараг л түүнийг загнах нь холгүй сууж байж хоолыг нь хүчээр идүүлсэн гэж хэлж болно. Гэхдээ хүчээр гэж хэлэх их хэцүү идэж байхдаа Тэхён их л жаргалтай инээгээд байсан болохоор тэр л дээ.

Тэд буцан Тэхёны өрөөнд орж ирлээ. Тэхён түүнийг өвөр дээрээ суулган тэврээд энгэр нь шигдчихэв.

Харин Элизабет түүний үсээр гараа гүйлгэхэд "Би чамайг үнэхээр их саначихжээ. Хамт байгаад, тэврээд, үнсээд л байхад ерөөсөө сэтгэл ханахгүй юм" гэсээр Элизабетын хацар, хамар, нүд, эрүү гээд л бүхий л газраар нь үнсээд сүүлд нь уруул дээр нь удаан үнссэнийхээ дараа үсийг нь илсээр "Хоёулаа гарах уу?"

"Хаачих гэж?"

"Хаашаа ч хамаагүй" гээд инээхэд Элизабет инээгээд "Надад хийхийг хүссэн зүйл байна" гэхэд Тэхён инээгээд түүнрүү асуулт ирэн харахад Элизабет түүнийг хөтлөөд ариун цэврийн өрөө рүү ороод ирэв.
Тэхён инээхэд Элизабет тавиур дээр өрсөн зүйлүүдийг харж байгаад хөөс болон сахлын хутгыг гартаа бариад Тэхёныг өөрийнхөө өндөрт тохируулан суухыг хүсэв.

Тэхён хүссэн чихрээ авчихсан жаал шиг л амаа урагдтал дөрвөлжин инээмсэглэлээ гарган инээх ба харц нь Элизабетээс огтхон ч салж чадахгүй байлаа.

Элизабет гараа явуулсаар хөөсийг нь Тэхёны эрүүнд зөөлнөөр түрхэн үе, үе түүний нүдрүү харан инээмсэглэж байв. Тэр хөөсөө түрхэж дуусаад хутгаа гартаа бариад болгоомжтой гэгч нь Тэхён руу ойртоод сахлыг нь хусаж эхэллээ.
Тэхён түүний нүүрний хэсэг бүрийг ажиглан ширтэх ба яагаад ийм үзэсгэлэнтэй эмэгтэйд анхнаасаа шууд л дурлачхаагүй, дурласан ч түүнийгээ ойлголгүй энэ хүртэл явж ирсэн юм бол? хэмэээ бодож байв. Тэр одоо л ухаарах шиг. Жимин түүнд хэлж байсан шүү дээ. "Хүнд дурлахад хоёрхон секунд л хангалттай. Чи түүнд өөрийн мэдэлгүй дурлачихсан байгаа" гэж.

Тэхён түүний яриаг санан хөнгөхөн инээчхээд Элизабет рүү харахад тэр дуусч байгаа бололтой хутгыг нь цэвэрлэж байв. Тэхён шууд л түүнийг гарнаас татаад үнслээ.
Тэхён түүний уруулыг зөөлнөөр сорон үнсэхэд Элизабетын аманд сахлын хөөсны амт амтагдаж байсан ч энэ үнсэлт таалаглаж байлаа.
Тэд удаан үнсэлтийн эцэст бие биенээсээ холдон амьсгаадахад Тэхён ахиад л "Би чамд хайртай" хэмээн хэлэв.

Элизабет ахиад л энэ үгийг түүнд хэлж чадсангүй. Тэр Тэхёнд хайртайгаа мэднэ. Зүгээр л түүний амнаас хайртай гэдэг үг гарахгүй байгаа хэрэг тэр Жиминд хайртай гэж хэлсний дараа Жимин явчихсан шүү дээ. Тэр Тэхёныг ч мөн өөрийг нь орхиод явчих вий дээ гэж айж байлаа.

Тэд угаалгын өрөөнөөс гарахад Элизабет түүнийг хөтөлсөөр ажлын өрөөнд нь очин зогсоод юм хэлэх гэтэл өрөөнийх нь хаалгыг тогшсоор нэгэн хүн ороод ирэв.

" Хаантны амар амгаланг эрье" хэмээн Тэхёнд ёслоод Элизабет рүү харан "Сайн уу? Элизабет" гэхэд Элизабет түүнрүү инээмсэглээд "Сайн уу? Хусог" гэхдээ Элизабетын санаа зовж байлаа. Жонгүгт ямар нэгэн юм болсон байх вий гэж.

Тэхён түүнийг суухыг урихад Хусог эелдгээр татгалзаад "Үүнийг өгөх гэж ирсэн юм. Жонгүг чамд өгөх гэж байсан байх" хэмээн ширээн дээр хайрцагтай зүйлийг тавин ёсолсоор гараад явлаа. Элизабет хайрцагтай зүйлийг харахдаа Жонгүгийн аваад ирээч гэсэн зүйл болохыг таниад гараа явуулсаар хайрцгийг аван задлавал том улаан шигтгээтэй мөнгөн бөгж байх агаад бөгжний хажууд нэгэн цаасыг хавчуулан хийжээ.

Нүүр хэсэгт нь "Жонгүгээс Хайрт Элизабетэд" хэмээн бичсэн байлаа.






A/n:Яг ингээд хайрлаж дурлалцуулах гэхээр бичээч нь муу бичээд байгаа юм аа🤣Хайрлаж дурлалцуулахгүй байдаг юм уу яадаг юм 😆

[Completed] ICARUSᴷᵀᴴOù les histoires vivent. Découvrez maintenant