Элизабет нулимсаа шудран арчаад "Ж-Жонгүгаа өөр юу хийх ёстой вэ?"

Жонгүг ахин нэг санаа алдаад эргэж харахдаа инээмсэглэн "Солонгос хоол хийх болохоор одоо будаагаа агшаасан дээр байх аа" гэв.

Тэдний хооронд хөндий байдал үүсэх ба нэгэнтэйгээ юу ч болоогүй мэт энгийн харьцаж байгаа ч цаанаа л нэг уур амьсгал сонин болж байв.
Жонгүгийг махаа шарж байхад Элизабет түүний ард гаран араас нь тэвэрчихэв.
Жонгүг хийж байсан үйлдлээ зогсоон гацчихсан мэт л болчихлоо. Учир нь Элизабет хэзээ ч түрүүлж түүнийг тэвэрч байгаагүй шүү дээ.

"Уучлаарай" Элизабет ийн шивнэх аж. Жонгүг түүний гар дээр гараа тавин илээд ахиад л гүн бодолд дарагдлаа.

"Хоол болчихлоо"

Жонгүгийн дуугаар тэд ширээнд сууцгаав.

"Чи үнэхээр сайн хоол хийдэг юм байна шүү дээ" Элизабет хоолноос амсаж үзэн инээмсэглэсээр ийн хэлэв.

Жонгүг Элизабетын уруулны хажууд наалдсан соусыг хуруугаараа арчиад дараа нь долооход Элизабет түүнрүү гайхан харж байгаад үргэлжлүүлэн хоолоо идэх аж.
Жонгүг түүний хоол идэхийг ажиглан инээмсэглэн сууна.
Элизабет түүнрүү яасан гэсэн харцаар харахад Жонгүг инээмсэглэн толгойгоо зөөлөн сэгсэрлээ.

Тэд хоолоо идчихээд гал тогоогоо цэвэрлэн зогсох ба үе үе Жонгүг түүний хацар дээр үнсэн инээх аж. Тэр энэ л үедээ хамгийн жаргалтай харагдана.

"Эл хонгор минь, миний ажлын өрөөний ширээн дээр нэг хайрцагтай зүйл байгаа тэрийг аваад ирээч" Жонгүг Элизабетыг ахин үнссээр ажлын өрөө рүүгээ түлхлээ.

Элизабет хөнгөхөн инээгээд дээш өгсөн түүний өрөө рүү оров. Тэр энэ өрөөнд бараг л орж ирж байгаагүй бөгөөд анх удаа л ирж байгаа юм. Дан хар тавилгатай, ч таазнаасаа шал хүртэл том цонхтой саруулхан өрөө байлаа.

Ширээн дээр Элизабетын унтаж байхад авчихсан зураг ч жаазтай байж байх нь тэр. Тэр хэзээ дээ авчихдаг байна аа. Элизабет инээмсэглэн ширээн дээр байх жижигхэн хайрцгийг авах гэсэн ч онгорхой байгаа шүүгээн дотор нэг зүйл гялалзаад байгааг хараад амжчихав.

"Юу байдаг билээ?" Элизабет шүүгээг илүү том онгойлгон хартал өнөөх хүзүүнээсээ хэзээ ч салгаж байгаагүй зүүлт нь байх аж. Жонгүг таслаад авчихсан шүү дээ. Тэр зүүлтийг гартаа атган харна. Яагаад энэ зүүлтийг харахад Тэхён санаанд ороод байгааг тэр мэдэхгүй нь гэхдээ энэ зүүлтийг харах төдийд хамгийн ихээр мартахыг хүссэн тэр хүний царай тодоос тод нүдэнд нь харагдана гэж бодоогүй юм.

[Completed] ICARUSᴷᵀᴴNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ