Элизабет гайхан түүнрүү харвал Жонгүг инээмсэглээд "Одоо бидэнд энэ хэрэггүй гэж бодож байна" хэмээн шивнэлээ.


-

"Хонгор минь юу хиймээр байна?"

"Мэдэхгүй юм даа, харин чи?"

"Чамтай л хамт байвал юу ч хийсэн хамаагүй ээ" Жонгүг түүнд эрхэлсээр ийн хэллээ.
Тэр энд ирээд аль хэдийн хоёр сар болчихжээ.

Энэ хугацаанд нилээдгүй их зүйлс өөрчлөгдсөн ба Жонгүг Элизабетэд бүр мөсөн уусан шингэж, илүү ихээр хайртай болж байгаа. Гэхдээ Элизабетын сэтгэл огт өөрчлөгдөөгүй юм.

Тэр өмнөхөөсөө дээрдсэн ч урьдын Элизабет байхаа больчихсон юм.
Энийг нь Жонгүг ч анзаардаг. Эхний нэг сард Элизабет Жиминий үхэлд өөрийгөө буруутгасаар сэтгэл санаа нь улам дордож байсан учир Жонгүг түүнийг дээрдүүлэх бүхий л аргаа ашиглаж өдий зэрэгтээ хүргэсэн. Харин Элизабет Жонгүгийн ачаар дээрдсэн ч одоо ч Жимин, Тэхён гэх хоёр хүнийг үргэлж санадаг. Гэхдээ тэр өдрөөс хойш Тэхён огт ирээгүй. Ор сураггүй болчихсон. Элизабет түүн дээр очихыг хичнээн их хүссэн ч ахин шаналах вий хэмээн айж байсан юм.

"Жонгүг, Элизабет та хоёр юу хийгээд-" Хусог чанга чангаар ярьсаар өрөөний хаалга татмагцаа дуугаа хураан уулга алдаад "Юу..би ч буцъя даа" гэчихээд гараад явчихав.

Учир нь Жонгүг Элизабетыг тэвэрчихсэн яг үнсэх гэж байсан юм.

"Жонгүг холдоо, Хусог буруу ойлгочихлоо" Элизабет түүнийг өөрөөсөө түлхээд босон тавиур дээрх номыг аван унших гэж байхад Жонгүг түүний хажууд хүрч ирээд "Чи энэ номыг үргэлж л уншдаг. Яагаад уйддаггүй юм"

"Зүгээр л надад таалагддаг" Элизабет зөөлхөн инээмсэглэх аж.

"Хайрын тухай ном шүү дээ"

"Надад нэг түүнийг санагдуулаад байдаг юм"

"Хэнийг Жимин? Эсвэл Тэхён уу?" Жонгүг бухимдан асуулаа. Түүний хариуд Элизабет түүнрүү харан хэсэг зогссоны эцэст "Тэхёныг" хэмээн хэлчихэв.
Хариуд нь Жонгүг санаа алдан орон дээрээ суугаад "Хариултыг нь мэдэж байж яах гэж чамаас асуусан юм бол?"

Өрөөнд анир чимээгүй ноёлсны эцэст Элизабет Жонгүгийн хажууд суун гарнаас нь атгаад инээмсэглэхэд Жонгүг яагаад энэ эмэгтэйгээс татгалзаж чаддаггүй юм бол? хэмээн өөрөөсөө асуух аж. Тэр түүнд уурлах гэсэн ч, түүнийг мартах гэсэн ч аль алиныг нь хийж чаддаггүй. Түүний ганцхан инээмсэглэлд л хууртаж байгаагаа тэр мэддэг.
Тэр Элизабетын гарыг илэнгээ инээмсэглээд
"Чи яагаад ийм мансууруулах бодис шиг байдаг юм бол?"

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now