Chapter eight: Тэвчихгүй нь.

Start from the beginning
                                    

Бурхан минь, тэр яачхаа вэ?
Сэүн? Сэүн...

Цус гараад байна шүү дээ. Намайг итгэж ядан зогсож байтал Сэүн миний зүг инээмсэглээд цаашаа харан доголоод явж эхлэх нь тэр.

Тэюун: Ямар нэг зүйл болоо юу?

Би: Тэюун, баярлалаа гэхдээ би чухал ажилтай болчихлоо. Баяртай.

Түүнийг үг хэлэхээс өмнө би Сэүн рүү гүйж байлаа. Яачихсан юм бэ? Хонгор минь Сэүн У Сэүн чи яагаад ингэчихсэн юм бэ?

Тэр сайн алхаж чадахгүй байлаа. Хөл нь доголоод дээрээс нь бас толгойгоо сэгсрээд байх юм.

Би түүн дээр очоод нэлээн хүчтэйгээр өөр лүүгээ эргүүлэн харуулав. Үнэхээр тэр Сэүн мөн байна. Үнэхээр мөн байна.

Би: У Сэүн ч...чи яачихсан юм бэ?

Сэүн: Намайг харчхаа юу?

Би: ЯАЧИХСАН ЮМ ГЭЭД БАЙНА?

Нэг л мэдэхэд нүдэнд минь хуралдсан нулимс доош урсан гарч байлаа. Одоо хангалттай үнэхээр би У Сэүнд хайртай гэдгээ мэдэрч байна. Би түүний өмнөөс өвдөөд байна.

Сэүн: Жүхён аа...

Би: ХЭЛЭЭЧ ДЭЭ!

Түүний гар луу цохив. Өвтгөсөн ч яадаг юм. Үгүй ээ хэрэггүй цохилоо. Бүр их өвдөж байгаа даа.

Би: НАДАД ХЭЛЭЭЧ! ЯАЧИХСАН ЮМ БЭ ГЭЭД БАЙНА? ХҮН ХОГ НОВШ ШИГ ХАЯЖ ЯВЧХААД ИНГЭЭД БАЙХ ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ АНХНААСАА ХҮН ШАНАЛГАЖ ШАРХЛУУЛСАН ЮМ. ТИЙМ ЭЭ БИ ЧАМД ХАЙРТАЙ. МАШ ИХ ХАЙРТАЙ ГЭЭД БАЙНА. МУУ ТЭНЭГ... ХАЯАД ЯВСАН ЮМ БОЛ ЯВСАН ШИГ ЯВААД ЖАРГАЛТАЙ САЙХАН АМЬДРА...

Нулимс минь хяналтгүй урсаж байлаа. Сэүн намайг үнссэнээр миний нулимс бүр их урсана.
Яаж чадаж байна аа. Яаж? Би түүний тэврэлтээс салах гэж тийчигнэж байсан ч Сэүн намайг хүчтэйгээр, удаан гэгч нь үнсэж байсан юм.

Муу хогийн амьтан. Яах гэж хүн ийм байдалд оруулаад байгаа юм?

Сэүн: Одоо ахиж тэвчихгүй нь.

Би: Тавь гэж байна.

Сэүнийг чирсээр яг хажууханд харагдаж байсан эмийн сан руу явлаа. Шархны лент, тос аваад түүнийг гадаа нь байдаг сандал дээр суулган өөрөө шархыг нь цэвэрлэх гэж үзэв. Зүгээр л санаа зовоод ингээд орхичхож чадахгүй нь.

Сэүн: Жүх-

Би: Чимээгүй суу.

Түүний шархыг цэвэрлэж байх үед Сэүн над руу ширтсээр л байлаа. Ичсэндээ уруулаа хазаж байтал цус амтагдав. Бурхан минь, цусаа хүний уруулд наалдтал тэгж чанга.....

Муу тэнэг цэцэг.

Би: Болчихлоо. Ойр ойрхон солиорой. Би явлаа. Ахиад битгий миний нүдэнд ингэж үзэгд гэж хүсье. Бас түрүүний үн-

Сэүн: Уучлаарай Жүхён аа. Намайг үнэхээр уучлаарай.

Би: Хүлээж авахгүй ээ. Хэтэрхий оройтсон.

Сэүн: Жүхён а-

Би: Хүнийг орхисон юм бол орхисон шиг амьдар. Битгий чамд хайртайг минь асуудал болгох гээд байгаарай. Миний чамайг хайрлах чамд ямар хамаатай юм. Бас найз охиноороо цаашдаа цэвэрлүүлж бай. Тэгээд бас гэрийн урдуур битгий эргэлдээд байгаарай.

Сэүн: Баярлалаа.

Би түүн рүү гунигтай гэгч нь ширтчихээд Сэүнийг орхин гэрийн зүг алхаж эхэллээ.

Галзуурах нь ээ. Сэүн уруул дээр минь...

Гэхдээ би жаргалтай байсан гэдгээ нуухгүй ээ.

Уруулаа барьсаар бодолд автсан байлаа. Сэүн яагаад? Тэр охинтойгоо үерхдэг гэсэн биз дээ? Бас тэр ахиад тэвчихгүй гэж юу яриад байсан бэ?

Бурхан минь, яг галзуурлаа. Намайг аваад яваач ээ. Сонсож байна уу?

Ичээд, уур хүрээд, жаргалтай болоод би энэ олон мэдрэмжийг яг яах ёстой юм бэ?

Гэтэл хэн нэгэн хүн хойноос татаад гараа бэлхүүсээр минь оруулан эрүүгээ мөрөн дээр маань тавиад чанга гэгч нь тэврэх нь тэр.

Түүнийг үнэрээр нь бас өндрөөр нь л танилаа.

Сэүн: Жаахан, жаахан л ингээд байчихъя. Чамайг санасан болохоор яг галзуурах нь.

Энэ тэнэг цэцгээ аваач.

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now