Chapter eight: Тэвчихгүй нь.

Ξεκινήστε από την αρχή
                                    

Сохён: Яасан? Жирэмсэн болчихсон юм уу?

Би: Битгий тэнэг зүйл яриад бай. Сарын найз ирэхдээ, дуусахдаа арай л их өвдөөд байна. Өчигдөр кино үзэхэд бүр маш их өвдсөн. Сэүн байхад бас арай гайгүй байдаг. Дулаахан гараараа илж, амттан авч өгөөд л эрхэлнэ гэдгийг утгаар нь үзүүлдэг байж дээ.

Сохён: Таарч дээ, таарч. Ингэж амьдарч байхаар асрамжийн газар очиж амьдар.

Утас маань дуугаран аван хартал Тэюун залгаж байх нь тэр. Манай царайлаг найз яах гэж байгаа юм бол? Ер нь би царайлаг залуу харвал л миний убба, гоё убба гээд хайр зарлаад байдаг. Гэтэл Сэүнтэй үерхсэнээс хойш тэгж чадахаа больсон ч юм шиг.

Тэюун: Уулзах зав байна уу? Өгөх зүйл байна.

Би: Юу юм? Би гэртээ байна. Чи хүрээд ирэх юм уу?

Сохён: Хөөе, хүрээд ир гэж хэл.

Тэюун: Ойлгодоо, яваад очъё оо.

Нар жаргаж гадаа харанхуй болж эхэлж байлаа. Яасан эрт харуй бүрий болчихдог болоо вэ дээ. Сохён надад нэг хувцас сонгож өмсүүлчхээд өөрөө сэгсийсэн хүн хажууд явж байв.

Сохён: Ер нь би болилоо. Чамд өгөх зүйл байгаа гэсэн болохоор би очоод хэрэггүй биз. Гэртээ ороод киногоо сонгож байя. Чи уулзчихаад ороод ирээрэй.

Тэгээд би гараа халаасандаа хийн гэрийнхээ ойролцоо байдаг дэлгүүр лүү явж байлаа. Сэүн бид хоёр үргэлж ирдэг байж билээ.

Намайг очтол Тэюун аль хэдийн ирчихсэн зогсож байв.

Би: Сайн уу? Ямар хэрэг..

Тэюун надад хайрцагтай зүйл гаргаж ирээд өгөх нь тэр. Онгойлгоод үзвэл дотор нь даавуун бээлий байх аж.

Тэюун: Ю...юу халаасгүй хувцас ихтэй юм шиг санагдаад.... Ү...үгүй ээ зүгээр гар чинь даарах юм шиг санагдаад... үгүй ээ зүгээр л....

Ямар хөөрхөн юм бэ? Ийм хөөрхөн залууг хаанаас ургуулаад гаргаад ирдэг байна.

Би: Хөөх, баярлалаа.

Би түүний өгсөн бээлийг гаргаж ирээд өмсөж үзэхэд тэр ч бас байдгаараа малийсан байв. Хөөрхөн залуу шүү. Анхнаасаа Тэюунтай таарсан бол одоо ямар байх байсан бол? У Сэүн У Сэүн...

Тэгээд би ичсэндээ болоод эргэн тойрноо харж байтал нүүр нь цус болоод, уруул зүүн нүдээ хавдтал цохиулсан Сэүн бидний зүг ширтэж байгааг олж харсан юм.

Banana Boy 2 [completed]Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα