Элизабет түүнийг өөрлүү нь харахад нь сандарсандаа уруулаа хазаад доош хараад зогсчихов.

Харин түүнийг доош харан зогсож байхад Тэхён суудлаасаа босох нь сонсогдож удалгүй түүний урд ирэн зогсох нь тэр.

Тэхён түүний эрүүнээс түшин дээш болгоод "Ингээд байвал уруул чинь өвдөнө гэж хэлсэн шүү дээ" хэмээн түүний уруулийг илээд түүнийг харан хэсэн зогсов.

Элизабет ичин хацар нь улайгаад түүний гарыг тавиулан холдон зогсоход Тэхён ширээнийхээ булан дээр суугаад "Тэгэхээр намайг халуураад байсан учир нүцгэлээд надад эм болж өгсөн гэсэн үг үү?" хэмээн нэг хөмсгөө өргөн түүнрүү харах аж.

Элизабет уруулаа хазаад "Намайг өрөөнөөс чинь гарах юм бол өрөөнд маань түгжинэ гэж Юнги хэлсэн юм аа тэгээд л гарч Хусогыг дуудаж чадаагүй юм"

"Чи яаж мэдсэн юм?"

"Юнги хэлсэн"

"Чамайг ирсэн ирээгүй би зүгээр л байх байсан" хэмээн Тэхён ёжтой инээх аж.

Элизабет түүнрүү гайхан харахад Тэхён үсээ янзлангаа "Нарны хордлого. Хэрвээ удаан байвал үхэж болох ч би бол хамгийн хүчтэй эрлийз. Түлэгдсэн ч арьс минь гуужаад маргааш нь зүгээр л босоод ирэх байсан. Харин ч чамайг надтай шөнөжин наалдаад унтчихсан чинь арьс минь гуужсангүй. Унтаж ч чадсангүй. Чихэн дээр минь нэг эмэгтэй амьсгалаад байсан болохоор" гэх нь тэр.

Элизабет гайхсаар "Г-гэхдээ чи сэргэхгүй байсан шүү дээ"

Тэхён өнөөх ёжтой инээмсэглэлээ тодруулсаар "Мэдээж би өвдчихсөн байсан шүү дээ"

Элизабет түүний хариуд хэлэх үггүй ичин хацраа улалзуулсаар түгдчин зогсох аж.

Тэхён хөхөрсөөр "Ядаж л чиний сайхан сэтгэлд баярлалаа. Гэнэн занд гэх ёстой юу?"

"Өөдгүй амьтан" Элизабет амандаа үглэн түүнийг хараав. Яаж түүнд санаа зовж, яаж зүрх нь өвдөж байлаа даа. Өөрийгөө л буруутгаж байсан эмэгтэй. Гэтэл сэтгэл гаргасан залуу нь түүнээр тоглоом ч хийх гэж.

Элизабет өөрийн мэдэлгүй уруулаа унжуулчихав. Тэхён инээхээ болин түүнийг ажиглаад өнөөх л хөндий харцаа гаргаад "Явж хооллоё"

"Зүгээрээ би өөрөө идчихнэ шүү дээ"
Өнөөх л янзаараа Тэхён сэрээнд мах зоон түүний амруу ойртуулснаар энэ яриа эхлэсэн юм.

"Зүгээр л ид" Тэхён түүнийг захиргаадсаар хооллоно. Элизабетэд таалагдахгүй байгаа ч Тэхёнд өөрт нь их л сонирхолтой байгаа бололтой. Бахархалтай царай гарган махаа хэрчих аж.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now