"Энэ өрөөнд юу хийх вэ дээ. Сууж л байна"
Элизабет өнөөх л зожиг зангаараа түүний өөдөөс ширэв татан хэлнэ.

"Хаан та хоёр хаачаад ирэв?" Юнги их л сониучирхсан байртай асуух ба Элизабетын өөдөөс ширтэн суулаа.

Ордны цэцэрлэгт хүрээлэнд очоод бас ниссэн" Элизабет хөнгөхөн инээмсэглэхэд Юнги хөмсгөө бага зэрэг зангидаад "Ниссэн гэнэ ээ? Өнөөдөр ямар өдөр гэдгийг мэдэж л баймаар юм" хэмээн амандаа үглэхийг нь Элизабетын соргог чих сонсоод амжчих нь тэр.
Саяхан л инээмсэглэж байсан түүний дээш өргөгдсөн уруул унжсаар төв царайлан "Өнөөдөр ямар өдөр юм?"

Юнги өнөөх л хөмсгөө зангидсан төрхөөрөө түүнрүү харан удалгүй их л нухацтай хоолойгоор "Өнөөдөр Тэнгэр өдөр"

"Тэнгэр өдөр?" Элизабет бараг л түүний амруу орчих шахам ойртон суусаар асуухад Юнги гүнзгий амьсгаа аваад "Анзаарсан бол энд үргэлж манантай, үүлтэй байдаг хэзээ ч нарны тусгал тусдаггүй. Гэхдээ жилийн ганцхан энэ өдөр л нарны тусгал тусч, сахиусан тэнгэрүүд тэнгэрээр зугаалж манай улсыг адисалдаг юм. Энэ өдөр бүх цус сорогчид ордноос гардаггүй. Наранд цохиулвал аюул болно шүү дээ. Дөнгөж наранд гарах төдийд л арьс нь түлэгдээд эхлэдэг учраас бүр удаан байх тусам илүү түлэгдэж, сүүлдээ үхэж ч мэднэ" гэх нь тэр.

Түүний хэлсэн эдгээр зүйлс Элизабетын толгой дундуур цохиод авах шиг л боллоо.
Тэхён түүнд нарны үзэсгэлэнтэй төрхийг харуулахын тулд өөрийгөө золиослосон байна шүү дээ. Тэр тэнгэрт нарны хурц тусгалд маш удаан байсан.

Даанч тэр өөрийгөө үхэж байна гээд байсан шүү дээ.
Тэгэхэд л мэдэх хэрэгтэй байсан юм.
Элизабетын анзаараггүй, хойрго зан эцэст нь ийм зүйлд л хүргэх гээд байж.

"Би очих хэрэгтэй" Элизабет ийн нухацтай хэлэн босох гэтэл Юнги түүнрүү гарнаас татаад "Хаана очих гэж?"

"Тэхён дээр"

"Юу? Чи түүний нэрийг яаж?" хэмээн Юнги хөмсөг зангидах нь тэр.

"Намайг тавь!" хэмээн ширүүхэн хэлчхээд хаврын салхи шиг хамаг хурдаараа гүйн гарлаа.
Даанч өрөөг нь мандаг цэргүүд түүнийг хашаад холдуулсангүй.

"Намайг явуулаач!"

Хариуд нь цэргүүд юу ч хэлсэнгүй. Бүчин зогсох аж.

"Би түүнд хэрэгтэй байна шүү дээ" Элизабет арга мухардан эцэст нь тэднээс гуйж эхлэв. Гэсэн ч цэргүүд түүнийг түлхээд буцаан өрөөнд нь оруулчихав.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now