Chapter one: Хачирхалтай л юм

Começar do início
                                    

Сэүн: Миний хайр хөөрхөн өрөөтэй юм аа. Би үргэлж энд унтдаг бол ч үнэхээр сайхан даа.

Би: Зургийн цомог үзэх үү?

Сэүн: Тэгье л дээ.

Намайг шүүгээгээ ухаж байх зуур Сэүн миний өрөөг бараг нарийн шинжилгээнд оруулчхав уу даа.

Сэүн: Энэ зургийг үзэн ядаж байна.

Номын ард хийчихсэн байсан Жонни бид хоёрын багын зургийг Сэүн хараад хөмсөг зангидаж байх нь тэр.

Би: Буцаагаад байсан байранд нь тавиарай.

Сэүн: Би нэг л өдөр шатаана даа!

Би цуглуулгаа аваад орон дээрээ суун Сэүнийг нааш ир хэмээн хажуудаа товшлоо.

Тэгтэл манай цэцэг хүрч ирээд хөлийг минь дэрлээд хэвтчих нь тэр.

Сэүн: Хоёулаа ер нь хуримаа хийе.

Би: Энэ арай хуримын санал биш биз дээ? Одоохондоо надад үерхэл таалагдаж байна.

Сэүн: Гэхдээ би чамд гэрлэх санал тавивал чи зөвшөөрөх үү?

Би: Байдлаасаа болно.

Сэүн: Би чамд хэлдэг биз дээ. Хэрвээ чи намайг хаявал би чамайг ганцаараа хайрлаад байж чадна.

Би: Чадах уу У Сэүн?

Сэүн хоёр хөлийн минь голд тухтай нь аргагүй хэвтэж аваад зургийн цуглуулгуудыг маань үзэж эхлэв.

Миний жинхэнэ нялх байсан үеийн зургууд сүүл хэсэгтээ байдаг болохоор эхлээд Сэүн том найм есөн найтай үеийн зургуудыг үзэж байлаа.

Сэүн: Би одоо хаанахын од мичидтэй үерхчихсэн азтай одтой, эрэлхэг хүн бэ?

Би: СЭҮНИЙ ОД!

Сэүн: Миний нялх охин нь.

Би Сэүний үсийг зөөлөн илж тоглоод л бид хоёр аз жаргалдаа умбаж байна аа.

Би: Би чамайг үнэхээр их санасан.

Сэүн: Би чамайг бүр их санасан.

Би: Үгүй ээ, би илүү санасан.

Сэүн: Үгүй ээ, би илүү санасан.

Banana Boy 2 [completed]Onde as histórias ganham vida. Descobre agora