"Байгаа Тэхён. Тэр нь Элизабет. Чи сэтгэл зүрхээ л мэдрэхийг хүсэхгүй байгаа хэрэг" Жимин санаа алдан хэсэг сууснаа "Одоо чамаас өөр Элизабетыг хамгаалах хүн байхгүй"

Түүний хэлсэн үгэнд Тэхён нэг хөмсгөө өргөн харах ба гүнзгий амьсгаа аван "Чи хаачих гэж байгаа юм?"

"Чамайг намайг Элизабетээс холдуулахын тулд хол дайнд явуулж, тэнд алуулахыг хүсч байгааг чинь би мэдэж байгаа" Жиминий харц доош чиглэсэн байх ба хоолойных нь өнгө бүр, түүнээс гарах авиа бүр нь гуниг харууслыг өгүүлэх аж.

"Би энд үлдсэн ч үхнэ, явсан ч үхнэ. Тиймээс эзэн хааны чинь хувиар сүүлчийн удаа нэг зүйл гуйж болох уу?"
Тэхён зөвшөөрсөн аятай толгойгоо хөнгөхөн дохилоо. Гэхдээ тэр найзыгаа алуулахыг хүсэх тийм ч хүн чанаргүй биш. Хол дайнд явуулах гэж байсан нь үнэн ч Жимин түүний багын найз шүү дээ. Тэр алахыг хэзээ ч хүсэхгүй. Зүгээр л Элизабетээс холдуулахыг хүссэн ахархан бодол нь байсан юм.

"Намайг ал"
Тэхён түүний үгэнд цочирдон хөших ба хундагатай вискигээ хүртэл алдан асгах аж.
Тэдний дунд чимээгүй байдал үүсч ширээн дээрх хагарсан хундаганаас виски урсан, ширээнээс дусах дуу нь л энэ өрөөнд хадаж байв.

"Чи намайг үхэх гээд хэвтэж байхад аварсан. Чи надад дахин амьдрал бэлэглэсэн Тэхён. Харин тэр өгсөн амьдралаа чамайг буцаагаад аваасай гэж хүсэж байна"

Тэхён түүний өөдөөс удаанаар ширтэх ба шүлсээ залгилсаар "Хэний төлөө ийм шийдвэр гаргаж байгаа юм?"

"Өөрийнхөө төлөө"

"Ганц хүүхнээс болж амиа өгөхийг хүсээ юу?" Тэхёны нүдэнд гал дүрэлзэж, цээж нь дээш доош түнхэлзэнэ.

"Үгүй дээ. Үүнд Элизабет хамаагүй. Тэр байхгүй байсан ч би удахгүй үхнэ шүү дээ. Тэхён. Би өөрийнхөө амийг эцсээ хүртэл хаандаа зориулмаар байна. Тиймээс намайг өөрийн гараар хороовол надад нэр төрийн хэрэг байх болно" Жимин түүний өмнө сөгдөн ийн хэлнэ.

"Чиний хүсэлт бол би биелүүлэх болно оо" Тэхён гунигтай хоолойгоор ийн хэлэх ба хэзээ ч түүнээс ийм гунигтай хоолой гарч байгаагүй билээ.
Тэр амьдралдаа анх удаа л ийм их уй гашууд автаж байна.
Хамгийн их хайрладаг анд нөхөр нь түүнээр өөрийнхөө амийг авахуулахыг гуйж байна шүү дээ. Тэр хэзээ ч Жиминийг өөрөөс нь ийм зүйл гуйн сөгдөхийг харна хэмээн бодож байсангүй.
Түүний зүрх хүчтэйгээр базлан өвдөх ба өнгөрсөн 19 жилийн турш ганц ч удаа хар буруу санаж байгаагүй найзаа өөрийн гараар ална гэдэг түүнд үнэхээр хэцүү байлаа.
Олон хүний амийг авсан өрөвдөх сэтгэлгүй хаан байж болох ч тэр ч бас амьсгалдаг, амьд зүйл шүү дээ. Зүрх сэтгэлтэй, оюун ухаантай амьтан.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now