"Энэ хувцсыг өмсчих"

"Ойлголоо"

Элизабет түний өгсөн хувцсыг аван солих ба энэ нь даашинз биш энгийн хүмүүсийн өмсдөг өмд, цамц байлаа. Жийнсэн өмд болон цагаан сул эмэгтэйлэг цамц.

Элизабетэд энэ үнэхээр их таалагдаж байлаа. Энд ирээд нилээдгүй хугацаа өнгөрсөн ба үргэлж л урт дэрвэгэр даашинз өмсдөг байсан шүү дээ.

Өрөөнөөс гарч ирэхэд Жимин ч бас жирийн хувцас өмсжээ. Тэр үнэхээр царайлаг харагдаж байна.

"Бид хаашаа явах юм?"

"Диваажин руу" Жимин Элизабетын гараас хөтлөн ийн хэлэх аж.

"Юу?"

"Очоод мэднэ ээ"

Элизабет Жиминий хэлсэн үгэнд цочирдох ба муу зүйл хийх вий ч гэж бодоод амжих нь тэр.

Тэдний ирсэн газар Элизабетын төсөөлснөөс тэс өөр газар байх ба Жимин ордныхоо доош зоорь бололтой зүйлрүү түүнийг дагуулан орсон ч удалгүй түүнийг газар доорх төсөөлөө ч үгүй ертөнц угтан авав.

Парк бололтой газар байх ба үүдэндээ "Зөвхөн хонгорхон Элид" хэмээн бичсэн байв. Дотор морин тойруулга, гулсуур, унадаг дугуй гэх зэрэг хүний ертөнцөд байдаг тоглоомуудыг тавьж яг л хуучин хотдоо байгаа мэт тохижуулсан байх ажээ.

"Энэ бүхнийг чамд" Жимин түүнд шивнэх шахам хэлэх ба "Хэзээ нэг өдөр үүнийг чамд үзүүлэхийг хүссэн юм. Ахиж хүний ертөнц рүү очихгүй байж магадгүй"

Элизабетын нүдэнд нулимс цийлэгнэсэн ч түүнийгээ нуун инээмсэглээд "Үнэхээр их баярлалаа Клое"

Жимин өөрийнхөө хуучин нэрийг сонссондоо гайхширсан ч инээмсэглэн түүнийг тэвэрлээ.
Түүнд яг л хуучин Элизабет, Клое хоёр шиг л санагдаж байв. Хэн ч тэднийг хорихгүй, юу ч тэднийг зогсоодоггүй байсан энгийн ертөнцийн, энгийн харилцаатай, энгийн л хүмүүс байсан тэр үе шиг.

"Хүссэн үедээ энд ирж байгаарай"

Үнэнийг хэлэхэд Жимин Элизабетэд анх харсан үеээсээ л эхлэн татагдаж ирсэн. Анхилам үнэрэнд нь, үзэсгэлэнтэй хоолойнд нь, хөөрхөн царайнд нь, уян зөөлөн үйл хөдлөлд нь, зөрүүд ч гэсэн ааш занд нь ч бас татагдсан. Хамгийн гол нь түүний хажууд өөрийнхөөрөө байж гаднаа Жиминийг галзуу, тэнэгээр нь дууддаг байсан ч дотроо үргэлж санаа зовж, хайрладаг байсанд нь дурласан хэрэг.

Тэр Тэхёны тушаалаар л Элизабет дээр очсон. Гэхдээ түүнд хайртай болчихно гэж даан ч бодоогүй юм.
"Хүссэнээрээ тогло, өнөөдөр бол чиний өдөр"
Жиминий хэлсэн үгэнд Элизабет инээсээр эхнээс нь эхлэн тоглож эхлэлээ.

[Completed] ICARUSᴷᵀᴴDove le storie prendono vita. Scoprilo ora