Гэртээ орж ирсэн дариудаа шүршүүрт орохоор ариун цэврийн ѳрѳѳг зүглэлээ.

Хүн гэдэг үнэхээр хачин юм. Анхнаасаа ийм зүйл болно гэдгийг мэдсэн хэрнээ үйлдчихдэг. Хайртай хүн нь ѳѳрѳѳс нь холдохоор л түүнд ямар их хайртайгаа ойлгон алдаж явуулахыг хүсдэггүй. Түүнийг дахин алдахаасаа эмээсэн хэрнээ одоо бол бараг явуулчихсан нь амар мэт.

-----

Бэкхёныг ѳрѳѳнд орж ирэхэд Арим аль хэдийн сэрчихсэн ѳчигдѳр Бэкхигийн авчирсан номыг уншиж байлаа. Тэгээд хаалганы дуугаар түүн рүү харан инээмсэглэх нь Бэкхёныг яг одоо бүх цаг хугацааг зогсоогоод түүнийгээ ханатлаа ширтэхсэн гэх бодлоор дүүргэх аж.

Арим номоо хаагаад: Хаачаад ирэв?

Бэкхён: Ойрхон гарчихаад ирсэн юм аа. (дэргэд нь очиж суух)

Арим Бэкхён руу хачин хараад: Бүхэл бүтэн хоёр цаг алга болчихоод ойрхон гарсан гэнэ шүү.

Бэкхён: "Яасан намайг байхгүйд тэгтлээ санаа юу?" гэхдээ цаанаа л ёжилсон маягаар хэлнэ.

Арим: Хэн санасан гэсэн юм. Би гарч ус уух гэсэн ч ѳѳрѳѳ алхаж чадахгүй болохоор чамайг заръя гэж бодсон юм.

Бэкхён: Ѳѳдгүй эмэгтэй. Нѳхѳртѳѳ ганц удаа сайхан үг хэлж болдоггүй юм уу? Санасан гээд хэлчихэд тэгтлээ их бардам зан чинь чангаагаад байна уу?

Бэкхён сэтгэлээр унаж байлаа. Учир нь Арим дээр ирээд түүнээс сайхан үг сонсож, ядаж л ѳдрийн явдалыг мартах байх гэж бодсон ч түүний хүссэн үгийг тэр эмэгтэйн амнаас сонсох дэндүү хэцүү санагдана. Бэкхён дуугаа хураагаад хагас цаг ѳнгѳрлѳѳ. Ѳдрийн турш унтчихсан болохоор Арим дахиж унтахыг хүссэнгүй. Номоо унших гэсэн ч уйдаад байв. Тэгээд Бэкхён руу хартал тэр утсаа оролдоод сууж байлаа.

Арим: Наадханд чинь тийм сонирхолтой зүйл байдаг хэрэг үү?

Бэкхён: Чамайг бодвол надад гомдоомоор үг хэлдэггүй юм.

Арим: Би чамд ямар гомдмоор үг хэлсэн юм?

Бэкхён чимээгүй л утас руугаа ширтэх аж.

Арим хэрвээ ганцаараа алхаж чадах байсан бол яг одоо Бэкхёны хажууд очоод утсыг нь булааж авах байлаа.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now