"Анх уулзахад чи их дуугүй охин байсан надруу гөлрөөд л суугаад-"

"Чи ч бас огт ярихгүй , үхэх гэж байгаа цогцос шиг л байсан"

Жонгүг чанга чанга инээсээр "Чи үнэхээр хөгжилтэй юм аа"

"Чамайг инээлгэх гэж хэлээгүй л юмсан"

"Ингэхэд хүзүүн дэх зүүлт чинь юу вэ?" Жонгүг нүдээ нарийсган Элизабетын хүзүүрүү харсаар хэлэх бөгөөд зүүлтийг нь тогтож харсныхаа дараа бага зэрэг хөмсөг зангидав.

Элизабет түүний төрхийг харан ахиад л өөрийн мэдэлгүй нүдээ эргэлдүүлчихэв. Харин энэ үед Жонгүг итгэмээргүй их хурдаар Элизабетийн урд ирэн эрүүнээс нь зууран "Надтай ярьж байхдаа нүдээ битгий эргэлдүүлээд бай!" хэмээн ширүүхэн архирах нь аймар ч юм шиг. Элизабет хөмсгөө зангидан "Намайг тавь" хэмээн арай ядан хэлэв. Харин Жонгүг Элизабетын хурц харцыг харан улам уурсан, эрүүнд нь урт хумсаа шигтгээд эхлэлээ.

Элизабет уулга алдан гарыг нь тавиулахыг хичээх авч яаж тэрэн шиг хүчирхэг эрийг дийлэх билээ.

"Жон Жонгүг чиний толгойг биенээс чинь салгахаас өмнө савраа татсан чинь дээр байх шүү" хэмээх хэн нэгний ширүүхэн хоолой хойно сонсогдох нь тэр.

Үүнийг сонссон Жонгүг гараа бага багаар суллан авахад Элизабет эрүүгээ барин доош уналаа.
"Чамайг ийм хурдан ирнэ гэж бодсонгүй шүү" хэмээн Жонгүг бассан өнгөөр хэлэн эргэх үед түүний урд тас хар нүдтэй царайлаг залуу зогсох ба ямар ч хувиралгүйгээр түүнрүү ширтэж байв.

"Чи эзэн хаанаа ч хүндлэхээ байж ээ. Seagull"

Seagull? Элизабет энэ нэрийг сонссон шүү дээ. Түүнийг энд авчирсан хүмүүс нэгнийгээ Seagull гэж дуудаж байсан. Тэр хүмүүсийн нэг Жонгүг байсан гэж үү?

"Өршөө эзэнтэн минь, гэхдээ би ямар нэг буруу зүйл хийгээ юу?"

"Юу хийснээ мэдэхгүй болоод ингэж байна уу? Түүнд юу хийх гэж байсныг чинь би мэднэ"

"Юу хийх гэсэн гэж?" гэсээр Жонгүг улам л ёжтой инээнэ.

Харин Тэхён ямар ч хувиралгүй царайгаараа ширтээд "Зайл! Нүднээс алга болохгүй бол чамайг ч тэр ахыг чинь ч тэр амьдаар чинь чононуудад өгнө, зайл яг одоо" гэж ширүүхэн хэлэхэд Жонгүг Элизабетрүү эргэн харчихаад хаалга саван гарлаа.

Үүний дараа Тэхён зөөлөн зөөлөн алхан Элизабет дээр ирэн, доош хагас суугаад, хумсны ором гарч, цус шүүрсэн эрүүг нь дээш өргөн хараад "Би бага зэрэг л удсан бол хор биеээр чинь тархах байж ээ" гэхэд Элизабетын ам мэдээгүй болсон тул "Икар" хэмээн арай ядан хэлэв. Тэхён түүний үсийг арагшлуулан илээд, хоёр гар дээрээ өргөхөд гайхалтай сайхан далавч Тэхёны нуруунаас гарах нь тэр. Яг л эрвээхий далавчаа дэлгэж буй мэт үнэхээр үзэсгэлэнтэй. Гэхдээ энэ үзэсгэлэнт далавч тас хар өнгөтэй байсан юм.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now