Үжи: Мэ-

Сүёон: Хүүе хүүе хайраа хүүхэд хөдлөөд байна! Аа хөдлөөд байна.

Үжи: Юу яриад байгаа юм. Дөнгөж 3 сартай хөдөлгөөд байгаарай Ким Сүёон.

Сүёон Үжирүү муухай харсаар өрөөнөөс гараад явлаа.

✨✨✨

Урьд шөнө унтаж чадсангүй. Тэр хүнийг хөгширөөд буурал үстэй болчихоод надтай хамт суугаад залуугынхаа зургийн цомгийг үзэнгээ хөгжилдөн ярина гэж боддог байсан ч ингээд өөр нэгнийх болж байгаад нь итгэж өгөхгүй нь.

Жинхёб ах буйдан дээр би орон дээр ганцаараа унтсан тул дөнгөж цагаан гэгээ гадаа ормогц л бослоо. Шөнөжин Жошуа болон Ан Киюүний талаар бодон толгойгоо гашилгаж.

Мартсан гэж бодсон ч үгүй бололтой. Яагаад цээжинд хөндүүрлээд байгаа юм бэ?

Босон шүршүүрт ороод гарч иртэл Жинхёб ах босчихсон сууж байв.

Жинхёб ах гараас минь татан өвөр дээрээ суулгаад "Яагаад ийм эрт сэрчихсэн юм мм?"

Би: Зүгээр л эрт сэрчихлээ.

Намайг мөрөө хавчин инээмсэглэхэд Жинхёб ах уруул дээр минь үнсээд
: Худлаа инээхээ боль оо. Зохихгүй байна. Шөнөжин сэрүүн байсан биз дээ. Хөрвөөж байгааг чинь сонссон.

Би: Үгүй шт-

Жинхёб: Бас худлаа ярьхаа боль. Би мэдэж байгаа. Хэцүү байна уу? Олон жил хайрласан хүн чинь гэнэт л өөр нэгэнтэй гэрлэх болсонд? Хэцүү байгаа биз дээ? Шууд хэл. Уйлмаар байвал уйл. Гуйж байна. Чамайг ингэж зовохыг хармааргүй байна.

Эдгээр үгсийг сонсоод яагаад ч юм хэд хоног Жинхёб ахаас нуусан бүх нулимсаа урсгасан юм. Энгэрт нь наалдан гомдоллож цохиж зодож түлхэж байсан ч Жинхёб ах намайг тэврэн нурууг минь илэн аргадаж байлаа.

Гомдолтой байна! Маш их. Яагаад чи намайг хуурсан юм Хун Жисү!

✨✨✨

Биднийг буудлаас гарахад хуримаас өмнө 2 цаг дутуу байлаа. Бид Үжигийн машинд суун хотын төвөөр давхисаар их дэлгүүр орон хуримын бэлэг авсан юм. Би юу авахаа мэдэхгүй нь.

Биднийг хурим дээр ирэхэд эхлэхэд гуч гараад минут дутуу басан болохоор үүдэнд нь суун Жинхёб ахтай юм ярьж байхад нэг гадаад охин ирснээ надад "Чи Сун Киюүн үү?" гэж асуучихаад л яваад өгсөн гайхсан шүү.

Тэгээд ч нээх удаагүй гаднаас Жонхан ах Жүн ороод ирсэн. Тэдэнтэй мэндлэн Жинхёб ахыг танилцуулахад тэд харин ч инээмсэглэн угтаж байлаа.

Жонхан: Аан манай хөөрхөн Киюүний найз залуу байх нь ээ. Сайн харж яваарай Жошуа шиг алдчихав даа!

Жүн: Жошуа хёныг алаад өгөхөө мэдье ээ!

Хурим эхлэх болж бид сүмийн дотор орж суун сүйт залуун талд хойгуур суух гэтэл Жинхёб ах татсаар бид бараг л нүүрний эгнээнд суучихлаа.

Эхлээд сүйт залуу орж ирэн индэр дээр зогсон өөрийн талын хүмүүсээ харж байгаад харц нь над дээр ирэн тогтлоо.

Нүдэнд нь гуниг хурсан хэдэн өдөр унтаагүй мэт хөхөрсөн байлаа.

Гэрлэх гэж байгаа хүн ийм ч байх гэж дээ.

Жинхёб ах гараас минь атгахад Жошуагын харцц доошлон бидний гарыг харан харцаа буцаан хаалга руу хандууллаа.

Удалгүй сүйт бүсгүй орж ирэн удаанаар алхан Жошуагын урд ирэн зогсоно.

Номлогч андгай тангараг авч байхад би яагаад ч инээмсэглэсээр сүмээс гүйн гарсан юм.

Харин гадаа гарахад нүднээс минь нулимс урсаж тэнгэрээс ч цас хаялаж би эрчээрээ гүйсээр зам хөндлөн гарлаа. Улаан гэрэл ассан байсан ч мэдсэнгүй. Машинууд намайг тойрон сүлжилдэж сигналаа даран элдэвээр хэлж байв.

Харин нэг мэдэхэд л би тэндээ таг гацчихсан байсан.

Урдаас минь ирэх маш том ачааны тэрэг рүү гөлрөөд.

Ардаас минь тэр хүн орилон нэрийг минь дуудаж байсан ч надад зөвхөн ачааны машин л харагдаж байлаа.







Love Joshua Where stories live. Discover now