33. Хурим

1.2K 155 11
                                    

Бид хуримаас 2 хоногийн өмнө ирсэн тул өнөөдөртөө Вашингтоныг үзэхээр шийдлээ.

Үжи Сүёон 2 өнөөдөр орой энд ирчих байх гэсэн болохоор нь "хамт бэлэг авъя" гээд хэлчихсэн чинь Үжи "буудал аа хэл бид хоёр бас бууна" гэж шалсаар байгаад Жинхёб ах бид хоёрын буусан буудалд буухаар тохироод тасалсан юм.

Вашингтон хот миний бодож байсныг хэд дахин нугалхаар маш том байсан.
Том том барилгуудаас гадна маш их ногоон талбай.
Байгальтайгаа зохицож буй хот гэхэд л болно.

Adams гэх уул мөн урдуураа маш том далайн дэргэд байрлах Вашингтон.
Бид маш олон газруудаар явсан.

Мөн бид далайд гарч завиар зугаалсан ч энэ чинь 11 сар шүү дээ бид хоёр үнэхээр даарсан. Юу ч бодож далайд гарсан юм. Бодвол сэтгэлийн хөөрлөөрөө л хоёулаа далайд гарчихаа биз.

Бид харих замдаа цагаан ордны урдуур гаран үнэхээр үзэсгэлэнтэй байгааг нь хараад хэр барагтаа л холдмооргүй санагдсан ч Сүёон Үжи хоёр аль хэдийнээ энд буучихсан буудал руу гаа явж байна гэхээр нь одоо харьж явна.

Бас дээрээс нь бид хоёр өлсөөд байнаа.

Буудалдаа ирээд шууд хувцасаа сольж өмсөөд л хоол захиалаад сууж байтал Үжи Сүёон хоёр орж ирэн Жинхёб ах Сүёоныг танин очиж тэврэн мэндэллээ.

Үжид нээх тухтай биш байгаа бололтой Жинхёб ах руу нэг л муухай хараад байв.

Үжи: Зиа заа тэгэхээр та хоёр аль хэдийнээ нэг ортой өрөө захиалчихаар дотно юм биз дээ.

Жинхёб: Аан угаасаа анзаарсан бол энэ гэр бүл эсвэл хосуудын л буудаг буудал болохоор өрөөнүүд нь дандаа нэг ортой.

Үжи: Мм анзаараагүй ээ. Би ямар бүх өрөөгөөр явсан биш.
Чи чинь хэн гэл ээ?

Жинхёб: Жон Жинхёб. Харин чи?

Үжи: И Жихүн.

Жинхёб: Нэг л харсан царай сонссон нэр.

Жтнхёб ах бодлогширон эрүүгээ илж байх бөгөөд үнэхээр нухацтай царайг нь хараад инээд хүрэн шоолтол тэр гурав надруу хараад

Сүёон: Юу вэ? Яагаад инээгээд байгаа юм?

Үжи: Солиорчихоо юу?

Тэгтэл Жинхёб ах надруу ирэн хажууд минь суун мөрөөр минь тэврээд "Ашгүй дээ ингэж нэг чин сэтгэлээсээ инээх гэж" гэсээр надтай адил инээлдэв.

Үжи: Энэ хоёр чинь юмтай юм биш үү? Энэ нөхөр чинь Киюүнийг яаж орхио вэ?

Сүёон: Харин мэдэхгүй ээ болохгүй юмаа идчихсэн юм болов уу?

Love Joshua Opowieści tętniące życiem. Odkryj je teraz