"Чи үнэхээр амтлаг байх даа, үнэр чинь ийм чихэрлэг байхад би биеэ барьж ч дийлэхгүй нь" тэр хүний ярианаас л би түүний ямар аймшигтай хүн болохыг ойлгосон юм.
Хамаг хүчээ гарган хөдлөх гэж, түүнийг өшиглөх гэж оролдсон ч тэр тийм ч амар хүн биш бололтой.

"Зүгээр байхгүй бол амьгүй гэж мэдээрэй" түүний ширүүн үг ухааныг минь балартуулж байлаа. Ухаан санаа минь тэртээ хол одож, энэ удаад үхлээ хүлээхээс өөр аргагүй гэж буй мэт аашилна.
Удалгүй цонх савагдсаар ахин хүн орж ирж буй бололтой. "Seagull! Новш, чи түүнийг хазах гэж байсан уу? Бидэнд юу гэж даалгасныг санахгүй байгаа юм уу? Үүнийг мэдвэл Тэхён биднийг амьдаар минь шатаана даа!"

Үүнээс цааш тэр хүний хоолой аажим аажмаар сарнисаар хэтэрхий их айснаас болон зүрх минь ачааллаа дийлсэнгүй бололтой.

Тэр хүмүүс хэн бэ? Бас намайг хазах гэж байсан? Би өөрийн амьдралын энэ адармаатай зүйлсийн алийг нь ч ойлгохгүй нь....
Толгойгоор хатгаж өвдөн би одоо л нэг нүдээ нээхтэйгээ боллоо. Нүд минь аргаж, өвдөн бүрэлзсээр одоо л нэг тогтвортой харж эхлэх аж.

Толгойгоо барьсаар дээш өндийн харвал би таньж мэдэхгүй газарт байх ажээ.

Орд харш шиг тансаг тавилга эдлэлүүдтэй, алтаар бүрсэн мэт шаргалтан гялалзах өрөөний голд томоос том сүрлэг орон дээр би хэвтсэн байв.

Энэ юун газар вэ?

Намайг хулгайлчихсан юм байхдаа? Тэр хүмүүс л намайг энд авчирсан бололтой.

Хурдхан орноос өндийн цонхоор харвал үзэсгэлэнтэй гэж хэлэхэд ч багадахаар нүсэр том харш байв. Нов ногоон хөндийн дунд асар том орд харшинд хашигдсанаа би ингэж л ойлгосон юм.

Өрөөний хаалгыг татаж үзвэл харамсалтай нь онгойсонгүй. Ойлгомжтой шүү дээ хэн л олзоо зугтаалгахав.

Ойр хавийн шүүгээнүүдийг үзэж өөрийн хувцас, утас зэргийг хайсан ч олдсонгүй.
Байсан зүйлс нь гэвэл дээр үеийн хатад авхай нарын гэмээр өвөрмөц даашинз, гутал, гоёл чимэглэл байсан юм. Харваас үнэтэй гэмээр харагдаж байна.

Их баян чинээлэг хүмүүс бололтой. Надаар яах гэж байгаа юм. Магадгүй тамлаж, алах?

Үгүй ээ, тэгэх байсан бол юу гэж ийм сайхан газар намайг авчирч байлгах билээ? Би тэдэнд их хэрэгтэй хүн бололтой.

Зүрхээр тэвчхийн аргагүй ихээр хатгаж толгой минь гэнэт эргээд эхлэв. Зүрхээ барин аль болох гүнзгий амьсгал гаргах гэж хичээсэн ч хатгасаар л байлаа. Удалгүй ханиалгаж эхлэн эцэст нь цусаар ханиалгаж байв.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now